Энэтхэг Канадын 40 дипломат ажилчдыг улсаасаа гаргах хүсэлтэй байна

Канад болон Энэтхэгийн харилцаа сүүлийн хэдэн долоо хоногийн турш хурдацтай муудсан билээ. Учир нь гэвэл өнгөрсөн сард Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Энэтхэгийн засгийн газар Канадын хөрс болсон аллагатай холбоотой байж магадгүй гэсэн юм.
Канад улсад амьдардаг байсан Сикх урсгалын шашинтай Хардееп Сингх Нижжар машины зогсоол буудуулж амиа алдсан. Түүнийг алагдахаас өмнө гадаадад амьдардаг Сикх шашинтай гурван хүн мөн амиа алдсан юм. Нижжар алагдсан явдалтай Энэтхэгийн засгийн газар холбоотой байж магадгүй гэж Трюдо хэлсэн билээ.

Нөхцөл байдал илүү хүндэрч Энэтхэг 40 дипломат ажилчдаа нутаг дэвсгэрээс нь авахыг хүссэн мэдэгдэл Канад руу явуулжээ. Энэ талаар “Financial Times” мэдээлэхдээ ирэх долоо хоногийн мягмар гарагаас /2023.10.10/ хойш Энэтхэгт үлдсэн Канадын дипломатчид халдашгүй эрхээ алдана гэсэн байна.
Хоёр орны харилцааны талаар Канадын ерөнхий сайд Трюдо мягмар гарагт /2023.10.03/ Энэтхэгтэй харилцаагаа хурцатгах хүсэлгүй байна гэж хэлжээ. Одоогийн байдлаар Канадын тагнуулын газар Нижжар алагдсан хэргийг шалгаж байгаа. Энэтхэг тус хэрэгт холбоогүй гэж мэдэгдсэн ч тус улсын Гадаад хэргийн яам Канадаас хуваалцах аливаа мэдээллийг анхаарч авч үзнэ гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.