УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Алсдаа тустай, ойрдоо давс мэт шийдвэр гаргана"

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалд томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын тэргүүний гаргасан шийдвэрийг хүндэтгэж, эргэлзээ төрж хүлээж авсан гэдгийг онцолсон юм.

Тэрбээр "Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан тул улстөрчийн хувьд эрсдэлтэй хэсэг рүү явуулсан гэж гоншигономооргүй байна. Гэвч энэ цаг хугацаанд зайлшгүй ажиллах үүрэг даалгаврыг өглөө. Би сүүлийн 7.5 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн саналаар парламентад ажилласан. Иргэддээ тайлан тавихаар бэлдэж байгаа.

НИТХ-ын төлөөлөгчийн шийдвэр болон Ерөнхий сайдын захирамж гараагүй тул одоохондоо нийслэл дээр ажлын байрны халаа сэлгээ хийнэ гэж ярьж болохгүй. Гэвч ажлын байрны зураг авалт хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл халаа сэлгээ хийхээс өөр сонголтгүй.

Ерөнхий сайдтай гурван цагийн турш ярилцаж, Хотын даргаар ажиллах чиглэлээ авлаа.

Нэгт, "5Ш" ажиллагааг эрчимжүүлэх, хоёрт, худалдан авалтыг нээлттэй ил тод болгох, газар худалдан авах ажиллагааг цахимжуулж, сайжруулах гэх мэт үүрэг даалгаврыг авлаа. Өнөөдөр 630 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцож байна. Нийтийн тээврийн шинэчлэл хийх бодлого уначихлаа. Тиймээс түгжрэлийн асуудлыг цаашид хэрхэх тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллахыг ч үүрэгдлээ. Энэ сарын сүүлээр агаарын бохирдол нэмэгдэж эхэлдэг. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахад холбогдох газруудтай нь хамтарч ажиллах тал дээр, мөн БХБЯ-тай хамтарч яаралтайгаар Газрын багц хуулийг шинэчлэх ажлыг оруулж ирэх даалгавар авлаа.

Ний нуугүй ярихад Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёрын хувьд хамтдаа хоёр парламент дамнаж байгаа. Тиймээс туршлагатай хүнийг Түгжрэл хариуцсан сайдаар томилж байнагэж харж байна. Шулуухан хэлэхэд бид энэ ажилд томилогдох санаачилга гаргаагүй. Засгийн газрын тэргүүний шийдвэр байсан. Тиймээс хүндэтгэлтэй хандаж байна. Өөр хувилбар байхгүй гэж хэлсэн.

Томилогдоход шат шатны процессын ажлууд бий. Хотын даргаар албажиж томилогдсон тохиолдолд богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон алсдаа хийх төлөвлөгөө ч гаргана. Алсдаа тустай, ойрын хугацаанд давс мэт гашуун шийдвэр гаргах магадлалтай гэдгийг урьдчилж хэлье.

Эцэст нь Сонгинохайрхан дүүргийн иргэдэд ажлын тайлангаа тавина. Би хол явахгүй. Тиймээс иргэдтэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлүүлнэ. Би сэтгэлгүй хүн биш. Намайг сонгосон иргэдтэйгээ болон тус дүүргийн Засаг даргатай нь хамтран ажилласаар байх болно" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2023 17:38

Сайн ажиллаарай, хамгийн түрүүнд буруу рультэй автомашиныг хилээр гаднаас оруулахыг хориглох хэрэгтэй....

ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 4, 2023 19:35
Reply to  Зочин

Хуульч @ захиргааны ажилтан бол тэс ондоо ажил .Ж. Сүхбаатар ч үүнийг амьдр�##� дээр харуулсан . захиргааны ажил бол популизм дээр явдаггүй юм даа . Үлдсэн хугацаанд Нямбаатар ярьсаар пиардсаар байгаад өнгөрөөнө. Батлагаатай

Зочин
Зочин
10 сар 4, 2023 18:35
Reply to  Зочин

УБ хотын мэр зөв буруу рультэй машин хориглох энэ тэрийг шийдвэрлэх эрх мэдэлгүй шүү дээ.

иргэн
иргэн
10 сар 4, 2023 18:16
Reply to  Зочин

буруу жолооны хүрдтэй машиныг хоригловол түгжрэл буурах уу?? Хориглолоо гэхэд хүмүүс солонгос, хятадаас машин авчирдаг болно, түгжрээ хэвээрээ л байна, түүний оронд УБ-т метрогоо хурдан бариач ээ, юуг нь хүлээгээд байгаа юм бээ??

Зочин
Зочин
10 сар 4, 2023 17:42

Энэ бүхэнд ард иргэд буруугүй иргэдийг хохироох шийдвэрүүд гаргаж болохгүй үнэ тариф нэмнэ гэх шиг элдвийн юм дуулдаад байсан эцэст нь хэлээд байхад зөрж хийдэг шүү

Зочин
Зочин
10 сар 4, 2023 17:45

Өөр хүн байхгүймуу

Зочин
Зочин
10 сар 4, 2023 18:24

Буруу рультэй машиныг хориглоорой гэж төрөөс мөнгө идэж баяжсан хулгайч луйварчид солиорч эхэллээ. Хэрвээ буруу хүрдтэй машиныг хориглох юм бол МАН сонгуульд үсгүй тавиулна. Нямбаатар өөрөө жонхуугаас ялгарахгүй жинхэнэ жанхүүгийн жанхуу болно.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 19:56

Иргэдийг хохироох шийдвэр гаргах гээд ёстой хэл ам гар хөл нь загнаж байх шивдээ. Энэ байдлаараа бол хол явахгүй тэнэг байх нь

хүннү
хүннү
10 сар 4, 2023 21:00

Давхар зам олныг барь. Хэдэн машинтай ноцолдоод эхэлвэл хол явахгүй шүү. УБ хотын машин тийм ч олонд тооцогдохгүй. Хот өөрөө ямарч төлөвлөлтгүй явж ирсний гай нь энэ түгжрэл. Үүний горыг иргэд амсах ёсгүй. Одоо бүтээн байгуул�##�тын ажилдаа ор. Нөгөө сүр дуулиан болоод нураана гэсэн барилууд чинь янзаараа л байж л байна. Ирэх зуны үерийг яая гэж бодож байна? Ойрын 10 жил усархаг байх нь!

Зочин
Зочин
10 сар 5, 2023 11:36

Ингээд л попроод байдаг. Олон жил харлаа улам л доройтоод байдаг

Холбоотой мэдээ

Back to top button