Өвөл ойртож ОХУ украинчуудыг халаалтгүй, тоггүй болгох ажлаа эхлүүлэв

Украины дайн үргэлжилсээр, өвөл ойртож ОХУ-ын зэвсэгт хүчин украинчуудыг халаалтгүй болгох оролдлогоо дахин эхлүүлж байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сард, Украин дулаанаа өгч эхлэх үед ОХУ-ын арми нэг сар гаруйн хугацаанд эрчим хүчний дэд бүтэц нь агаарын цохилт өсгөн.
Үүний улмаас Украины эрчим хүчний системийн тал гаруй хувьд нь гэмтэл учирсан байна. Дайн эхлэхээс өмнө Украин хэрэглээнээсээ хамаагүй их эрчим хүч үйлдвэрлэдэг байсан юм.
Эрчим хүчний дэд бүтцийн зарим хэсэг ажиллагаагүй болоход энэхүү илүүдэл үйлдвэрлэгдсэн цахилгаан их хэмжээгээр тус болжээ. Одоо тийм илүүц энерги үйлдвэрлэх хүчин чадал байхгүй тул Украин гэмтсэн дэд бүтцээ засварлаж, агаарын хамгаалалтын системээ сайжруулахаар ажиллаж байна.
Оросууд аль хэдий нь эрчим хүчний дэд бүтэц рүү халдаад эхэлсэн. Ирж буй өвөлд осгохгүйн тулд Украин бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг харцгаая.
Эрчим хүчний дэд бүтцээ янзалж, хамгаалалтаа чангатгав
Төрийн өмчит цахилгаан сүлжээний оператор Укенерго мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин 2022 оны аравдугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сарын хооронд энергийн дэд бүтэц рүү 1,200 пуужин, дроноор халджээ.
Зөвхөн Укенергогийн байгууламжууд руу гэхэд л 250 орчим пуужин, дроноор агаарын цохилт өгсөн байна. Энергийн дэд бүтцэд гэмтэл гарснаар өнгөрсөн өвөл Украины дундаж өрх 5 долоо хоногийн турш цахилгаангүй аж төрсөн юм.
Оросууд украинчуудыг хөлдөөх ажлаа эрчимтэй явуулсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайлангаас харвал 2023 оны 4-р сард Украины эрчим хүч үйлдвэрлэх чадвар дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар буурчээ.
Тус тайланд халдлагын улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирч, 12 сая хүн эрчим хүчгүй эсвэл хязгаарлагдмал нөхцөл байдалд орж, 36 цахилгаан станцын 22 нь эвдэрсэн, сүйрсэн, эсвэл ашиглах боломжгүй байдалтай үлдэн, дулаан дамжуулалтын дэд бүтцийн зарим хэсэг засварлах боломжгүй эвдэрсэн гэдгийг онцолсон юм.
Наймдугаар сарын 13-ны байдлаар Украины засгийн газар эвдэрсэн үндсэн цахилгаан сүлжээ, өндөр хүчдэлийн станцуудын 80 хувийг нь дайны өмнөх байдалд оруулж засварласан аж. Мөн дулааны цахилгаан станцын дэд бүцтийг засварлах ажлын гүйцэтгэл 62 хувьтай явж байжээ.
Дараа нь есдүгээр сарын 12-ны өдөр Украины ерөнхий сайд Денис Шмихал дулааны шугам сүлжээний 80 гаруй хувь, дулааны станцын 78 хувь, орон сууцны барилгуудын 80 гаруй хувь, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн 86 хувь нь өвөлд бэлэн гэж мэдэгдсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ сарын дотор бүгд 100 хувь бэлэн байдалд шилжих төлөвтэй хэмээсэн байдаг.
Гэхдээ эвдэрсэн дэд бүтцийг бүхэлд нь сэргээх бол хэцүү ажил. Өртөг өндөр, дээрээс нь трансформаторын зарим эд ангиудыг барууны холбоотнуудаас хүртэл олж авахад хүндрэлтэй.

Энэ талаар Польшийн Эрчим хүчний форумын судалгааны төвийн шинжээч Мачей Заниевич ярихдаа “Нэг трансформатор үйлдвэрлэхэд жил орчим хугацаа шаарддаг, харин ОХУ нэг өвлийн дотор нэлээдгүй олон трансформатор устгаж чадна” гэжээ.
Украин иргэд нөхцөл байдлыг гартаа авахаар оролдож цахилгаан генератор их хэмжээгээр худалдан авч эхэлсэн байна. Тус улс 2022 онд 670 мянга гаруй генератор импортолсон юм. Мөн түлшний мод, лаа гэх мэт зүйлс их хэмжээгээр худалдан авч байгаа аж.
Дэд бүтцээ засаж байгаа, гэхдээ хамгийн чухал нь халдлагаа хамгаалах явдал билээ. Өнгөрсөн өвөлтэй харьцуулахад Украины агаарын хамгаалалтын систем их хэмжээгээр сайжирсан, цаашид ч сайжрах төлөвтэй гэж тус улсын ерөнхий сайд Шмихал хэлжээ.
Тэрбээр “Өнгөрсөн жил Patriot, NASAMS, IRIS-T, SAMP-T гэх мэт хамгаалалтын системүүд байгаагүй. Манай агаарын хамгаалалтын систем цар хүрээгээ тэлж, туршлага нэмсэн. Өвөл гэхэд илүү сайжирна” гэсэн байна.
Энергийн нөөцөө төрөлжүүлж байна
Украины Эрчим хүчний яам мэдээлснээр тус улс 14.7 тэрбум шоо метр байгалийн хий нөөцөлжээ. Мөн тус улсын засгийн газар 1.8 сая тонн нүүрс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа юм.
Гэхдээ тус улс хэрэглээнийхээ энергийн ихэнх хэсгийг цөмийн цахилгаан станцаас гаргаж авдаг. Тодруулбал Украин энерги үйлдвэрлэлийн 58 хувийг цөмийн цахилгаан станцууд бүрдүүлдэг байна.
“Өнгөрсөн жил цөмийн энерги бидэнд их тус болсон. Энэ жил ч гэсэн мөн адил тус болно” гэж “Ekodia” байгууллагын шинжээч Костянтин Крисницкий хэлжээ. Украинд буй 15 цөмийн станцын 9 нь өвөл эхлэхэд үйл ажиллагаа явуулахад бэлэн болно. Одоогийн байдлаар 7 атомын цахилгаан станц ажиллаж байгаа юм.
Холбоотон орнуудаасаа энерги импортолно
Дотоодоосоо нөөцөө хангалттай бэлдэв ч Украин гадаадын орнуудаас энерги импортлох хэрэгтэй байх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд үзэж буй. Дайн эхлэхээс өмнө Украин “ENTSO-E” нэртэй Европын цахилгаан сүлжээний оператор компанитай Украины цахилгаан сүлжээг Европтой холбох туршилт эхлүүлсэн байсан юм.
Дайн эхэлсний дараа Украин Европтой цахилгаан сүлжээг холбох ажлыг хурдасгах хүсэлт тавьж, 2022 оны гуравдугаар сард холбогджээ. Холбогдсон сүлжээгээр Европын холбоо яг одоо Украин руу жилд 1.2 ГВт цахилгаан экспортолж болно.
ОХУ-ын арми энергийн дэд бүтцийг гэмтээн, Украинд өвлийн хүйтнийг эрт авчрах гэж оролдож эхэлсэн бол Украины засгийн газар болон иргэд үүний эсрэг чадах бүхнээ хийн бэлтгэж байна.
Эх сурвалж: Kyiv Independent, CNN, Atlantic Council
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нацизмыг бүрэн дараах хэрэгтэй зөв
Тэнэг �####�. Оросууд чинь бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэгч фашистууд болчихоод бна. Нацист орос улс болсон. Орос энэ дайндаа өөрөө задарч мөхнө. Фашизм сөнөх тавилантай.
Ёоо ёстой хүнд цаг үе шүү
атомын цахилгаан станцyyd1974өөс2010 оны хооронд Оросууд барьж дуусгасан байдаг шүү
Одоогийн Домбасс нь Туркуудээс чөлөөлсөн Оросын үндснн нутаг л даа
Одоо 2 жил үргэлжлэххугацаа тай дайн
Дайныг ямар ч байсан зогсоохгүй бол болохгүй адилхан үндэстэнгүүд бие биенээ ингэж хөнөөж өс зангидахын нэмэр дайнаа зогсоохыг ОХУ- с дэлхий нийтээрээ шаардаж ури�##�ах хэрэгтэй байна.