Сайд нарын багц: Б.Жавхлан хамгийн ихийг авч, Л.Энх-Амгалан удаална

Улсын төсвийн 2024 оны төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл ирэх жил төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлыг доорх хүснэгтэд харуулав. Ингэхдээ зөвхөн 19 сайдын хэр хэмжээний төсөвтэй байгааг харууллаа.
Сайд | төсөв /тэрбум төгрөгөөр/ |
Эдийн засаг, хөгжлийн сайд | 87.6 |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд | 226.6 |
Гадаад харилцааны сайд | 194.1 |
Сангийн сайд | 4557 |
Хууль зүй, дотоод хэргийн сайд | 1388 |
Зам, тээврийн хөгжлийн сайд | 682.2 |
Батлан хамгаалахын сайд | 564.5 |
Боловсрол, шинжлэх ухааны сайд | 4258.9 |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд | 60.2 |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд | 528.5 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд | 3942.2 |
Эрүүл мэндийн сайд | 1651.1 |
Эрчим хүчний сайд | 359.7 |
Барилга, хот байгуулалтын сайд | 413.6 |
Соёлын сайд | 402.4 |
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд | 85.7 |
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга | 146.5 |
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга | 11.3 |
Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга | 56.2 |
Тэгвэл ирэх жилийн зарцуулах төсвөөрөө Сангийн сайд Б.Жавхлан тэргүүллээ. Тэрбээр нийт 4.56 их наяд төгрөгийг зарцуулах ажээ. Харин түүний араас БШУ-ы сайд Л.Энх-Амгалан удаалав. Тэрбээр 4.26 их наяд төгрөгийг ирэх жил зарцуулах ажээ. Мөн гутгаарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа жагслаа. Тэрбээр ирэх жил 3.9 их наяд төгрөгийг зарцуулах аж.
Ингээд харвал Сангийн сайдын төсөв нь манай улсын өр зээл, харьяа салбарт нь хуваарилах мөнгөнд зарцуулагдаж дуусдаг. Харин БШУ-ы сайдын төсөв энэ жилийн хувьд багш нарын цалин хөлс рүү чиглэсэн байна. Эцэст нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсөв нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд чиглэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.