“FIFA 2030”-ийг ЗУРГААН улс хамтран зохион байгуулна
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Катар улсад болсон билээ. Тэгвэл 2026 оны “FIFA”-г АНУ, Канад, Мексик гурав хамтран зохион байгуулах юм.
2030 онд Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойн баяр болно. Ийм учраас 2030 оны “FIFA”-г зургаан улс хамтран зохион байгуулах аж. Ихэнх тоглолтууд Марокко, Испани, Португалд болно. Харин Уругвай, Аргентин, Парагвайд 100 жилийн ойг тохиолдуулан гурван тоглолт зохион байгуулагдана.
Уругвай 1930 онд хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Тэр жилийн финал Монтевидео хотод болж аваргын төлөө Аргентины багийг Уругвай буулган авсан байдаг.
“FIFA”-ийн Конгресс лхагва гарагт /2023.10.04/ мэдэгдэл хийхдээ “Нэмж дурдахад, ДАШТ-ний түүхийг харгалзан үзэж FIFA-ийн зөвлөл Монтевидео хотод ёслолын арга хэмжээ зохион байгуулж, Уругвай, Аргентин, Парагвайд гурван тоглолт зохион байгуулах шийдвэр гаргалаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.