СПОРТ

Ханжоу 2022: Ч.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө хүч сорино

Азийн Наадмын жюү жицүгийн тэмцээн эхэллээ.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 69 кг-д Ч.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62 кг-д Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Т.Уянга нар өрсөлдлөө.

Ч.Түвдэнтарваа эхний даваанд Саудын Арабын Мухаммед Ибрахимыг идэвхийн оноогоор ялж, улмаар Тайландын Хасде Куннапонгийг 3:0-ээр ялаад шөвгийн наймд АНЭУ-ын Алсувайди Мухаммедад ялагдлаа.

 Тэрбээр дагах барилдаанд АНЭУ-ын тамирчин Султан Жабрыг 2:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНСУ-ын тамирчин Жоо Сон Хе Ёнтой барилдахаар боллоо.

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button