Орос эмэгтэй 80 жилийн турш толгойдоо зүүтэй амьдарчээ
ОХУ-ын алс дорнодод оршин суудаг 80 настай эмэгтэй амьдралынхаа туршид толгойдоо 3 см урттай зүүтэй амьдарчээ. Тэр эмэгтэй компьютер томографын шинжилгээ өгсний дараа эмч нар толгой дахь зүүг нь илрүүлсэн байна.
Эмч нар эцэг эх нь түүнийг хөнөөх гэж оролдоод бүтэлгүйтсэний улмаас толгой дотор зүү үлдсэн гэж таамаглажээ. Мөн тэр эмэгтэйн биеийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд зүүг толгойноос нь авахыг оролдохгүй гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.
ОХУ-ын алслагдсан Сахалин мужийн эрүүл мэндийн газар лхагва гарагт /2023.10.04/ мэдэгдэл хийхдээ “Өлсгөлөн тохиосон жилүүдэд ийм зүйл зөндөө гарсан. Түүнийг эцэг эх нь дэлхийн хоёрдугаар дайны үед хөнөөх гэж оролдсон бололтой. Тухайн үед хүмүүс хүүхдээ алсан гэдгээ нуун дарагдуулахын тулд ихэвчлэн зүү гавал руу нь хийдэг байсан” гэжээ.
Зүү түүний зүүн зулайн ясыг нэвтэлсэн ч азаар амь насанд нь хүрээгүй байна. Эмч нар нэмж хэлэхдээ тэрбээр толгой өвдөж байна гэх зовуурь хэзээ ч хэлж байгаагүй, эрүүл мэндэд нь аюул тулгараагүй хэмээсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.