Гадаад мэдээДЭЛХИЙ

6.6 магнитуд газар хөдлөлт болж Японы Изү арлуудад жижиг цүнами үүсжээ

Өнөө өглөө Номхон далайн баруун хэсэгт 6.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үүний улмаас Японд цунамигийн аюул зарласан аж. Тэгвэл аюул зарласны дараа Изү арлуудын нэгэнд нь 30 сантиметрийн цунами ажиглагдсан байна.

Газар хөдлөлт өглөө 11:00 минутын орчим Изү арлуудын Торишимагийн ойролцоо 10 километрийн гүнд болсон гэж Японы цаг уурын агентлаг мэдээлжээ. Үүний дараа 1 метр гаруй өндөртэй цүнами Изү арлуудыг дайрч магадгүй гэж анхааруулга өгсөн юм.

Харин одоо тус анхааруулгаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч далайн эрэг, голын ай савны ойролцоо оршин суудаг хүмүүсийг өндөрлөг газар луу гарахыг зөвлөжээ.

Японы Цаг уурын агентлаг газар хөдлөлтийн дараах чичирхийллийн талаар сэрэмжлүүлж, дахин үүнтэй ижил хүчтэй газар хөдлөлт болох магадлал 10-аас 20 хувь байгааг анхааруулсан юм. Ийм учраас тус агентлаг олон нийтийг ирэх долоо хоногийн турш сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button