Трамп ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг ашиглан ялаас мултрах гэж оролдов

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг наймдугаар сард холбооны шүүх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Жоржиа мужид өөрчлөх гэсэн хэрэгт буруутай гэж үзсэн билээ.
Тэгвэл Трампын өмгөөлөгчид ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа буюу халдашгүй эрхтэй байсан үедээ гаргасан үйлдэл учир ямар нэгэн ял эдлэх ёсгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Түүний өмгөөлөгчид Вашингтон дахь АНУ-ын дүүргийн шүүхэд захидал бичихдээ “Эндээс бид 1789 оноос 2023 он хүртэлх 234 жилийн түүхэн туршлага нь ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүнд ял тулгах эрх мэдэл байхгүй гэдгийг нотолж байгааг харж болно” гэжээ.
2020 онд АНУ-ын Дээд шүүх Трамп өөрийгөө ерөнхийлөгч байхдаа эрүүгийн мөрдөн байцаалтаас бүрэн хамгаалагдсан гэж хэлснийг үгүйсгэсэн юм. Мөн АНУ-ын шүүгч өнгөрсөн жил Трампыг шүүхийн заргаас чөлөөлөхгүй гэж шийдвэрлэсэн байна.
Чөлөөлөхгүй гэсэн шийдвэрээ гаргахдаа тус шүүгч Трампын гаргасан үйлдэл нь албан ёсны үүрэг хариуцлагатай холбоотой биш гэдгийг онцолсон юм. Трампын өмгөөлөгчид тэр шүүгчийн гаргасан шийдвэрийн эсрэг давж заалдан Вашигнтон дахь АНУ-ын дүүргийн шүүхэд захидал бичсэн аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.