Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий даяар есдүгээр сар урьд өмнө байгаагүй дулаан өнгөрчээ

Есдүгээр сарын сүүл болж байгаа ч Японы зарим бүсэд 35 цельс градус хүрч халсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Япон ч гэлтгүй дэлхий даяар есдүгээр сар урьд өмнө нь байгаагүй дулаахан өнгөрчээ.

Европын холбооны цаг уурын алба мэдээлснээр есдүгээр сарын дундаж температур 1991-ээс 2020 оны дунджаас 0.93 цельс градусаар илүү байсан аж. Эрдэмтэд хүлэмжийн хийн ялгаруулалт, Эль Нино цаг уурын үзэгдэл энэхүү дулааралтад нөлөөлж байгаа гэж үзэж буй.

Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны дэд захирал, профессор Саманта Бугресс “Энэ жил рекорд эвдэж халсан зуны дараа бас л урьд өмнө байгаагүй халуун есдүгээр сар өнгөрлөө” гэж хэлжээ.

Эрдэмтэд дэлхийн дундаж температурын нэмэгдлийг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеэр хэмждэг. Есдүгээр сарын температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеэс 1.75 цельс градусаар илүү байсан аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button