Израиль улсад үүссэн дайнтай холбогдуулж, манай улсын ГХЯ мэдэгдэл гаргалаа
Өчигдөр буюу бямба гарагийн өглөө Хамас бүлэглэл Израиль руу дайрч, мөргөлдөөн үүссэн билээ. Үүний улмаас хоёр тал пуужин харваж, дайны нөхцөл байдалд шилжсэн талаар тус улсын Засгийн газраас олон нийтэд мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор манай улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
ИЗРАИЛ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Израил улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.
Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол
ГХЯ-ны +976-83042222
Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408
Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон
[email protected] цахим шуудангаар холбогдоно уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анужин сэтгүүлч ээ,
Та өөрийнхөө зурагны дор тавьсан товч танилцуулгынхаа хэл найруулгыг сайжруулаад засчих. Бас "...тэнхимийг ... сэтгүүлч мэргэжлээр төгссөн" гэж байхын? Одоо сургууль биш, тэнхим төгссөн гэдэг болоо юу?
Та сайт дээрээ энэ удаа бэлэн мэдээ тавьж. Цаашид "бэрх" мэдээ бичихдээ хэл, найруулгаа анхаарч байгаарай. З�##�уу хүн хичээхэд л болно. Амжилт!
Сайн унш л даа ойлгомжтой байгаа биздээ "МУИС-ийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн." Гэж байгаа биз дээ!