Сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтын бүртгэл энэ сарыг дуустал үргэлжилнэ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” долоо дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэлжээ. Бүртгэлийг энэ сарыг дуустал үргэлжлүүлэх аж.
Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
Нэгдүгээр шатны шалгаруулалтаар сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцана.
Хоёрдугаар шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгох ажээ.
Сургалтад хамрагдсанаар:
- Ажлын талбарт шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдан сертификат олгох.
- Тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх Боловсролын ерөнхий газар, сургуулийн удирдлага, сэтгэл зүйчтэй гуравласан гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулах.
- Мэргэжлийн баг бүрдүүлж хүүхдийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулан ажиллахад нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талыг сэтгэл зүйчдэд олгодог юм.
Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.