Гадаад мэдээДЭЛХИЙ

Афганистан: Газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 2445 хүржээ

Бямба гарагт /2023.10.07/ Афганистан улсын баруун хэсэгт оршдог Херат хотоос 35 км-ийн зайд 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон.

Талибаны засаглал ням гарагт /2023.10.08/ гамшигтай холбоотой мэдэгдэл хийхдээ олон жил тохиогоогүй хүчтэй болсон газар хөдлөлтийн улмаас 2445 хүн нас барсан гэжээ.

Тус улсын гамшгийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жанан Сайек “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө амь үрэгдэгсдийн тоо 2445-д хүрч, 2 мянга гаруй хүн бэртсэн гэсэн байна. Өмнө нь тэрбээр 9240 хүн шархадсан гэж хэлсэн ч тоо баримтаа өөрчлөн дахин мэдэгдэл өгсөн аж.

Чичиргээний улмаас 1320 байшинд гэмтэл учирч эсвэл нурж унажээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг хүлээн авахын тулд Херат хотын эмнэлэг гадна талбайдаа ор засаж байгаа юм.

Афганистаны эрүүл мэндийн систем гаднын орнуудын тусламж дээр тулгуурлан ажилладаг. Гэвч Талибан бүлэглэл хоёр жилийн өмнө тус улсын төрийн эрхэд гарсны улмаас дэлхийн улс орнууд хориг тавьсан байна.

Үүний улмаас Афганистаны эдийн засгийн гол тулгуур болдог олон улсын тусламжийн урсгал тасалдсан юм. Өнгөрсөн наймдугаар сард Олон улсын Улаан загалмайн хорооны хэвлэлийн төлөөлөгч Афганистан дахь 25 эмнэлэгт өгдөг санхүүгийн тусламжаа зогсоох магадлалтай гэж мэдэгдсэн. Үүнд Херат хотын эмнэлгүүд багтсан эсэх нь тодорхойгүй.

Эмнэлгийн тусламж дутмаг буйгаас гадна хоол хүнс, ундны ус, эм тариа, хувцас, майхан яаралтай хэрэгцээтэй байгаа гэж Катар дахь Талибаны оффисын дарга Сухайл Шахин хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
surtei yum bish
surtei yum bish
10 сар 9, 2023 13:51

38 say huntei laliin afghanistan uls uheed duusahgui oluulaa! odor bolgon hun uhej baidag afghanistand ene hewiin zuil

Холбоотой мэдээ

Back to top button