"Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оноох ялын дээд хэмжээг 25 болгоно"

Өнөөдөр /2023.10.09/ УИХ дахь МАН-ын бүлэгд хуралдлаа. Бүлгийн хуралд ХЗДХ сайд Б.Энхбаяр УИХ-д өргөн барьж байгаа "Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялыг чангатгах" хуулийн төслөө танилцуулсан байна.
Энэ талаар тэрбээр "Өнгөрөгч баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж шуурхай үүрэг даалгавар өгсөн. "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах" багц хуулийн төслийг яаралтай боловсруулан, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих үүргийг өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр боловсруулсан төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэгт танилцууллаа.
Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудал.
- Ялын бодлогыг чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих
- Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина
- Шүүх байгуулахтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөх гэсэн дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг боловсруулсан.
Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, нэгдсэн бодлого гарна.
Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 болгох.
Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
Гуравдугаарт, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй.
Дөрөвдүгээрт, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
Тавдугаарт, 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан БАГА НАСНЫ ХҮҮХЭД гэдэг насны ангилал 14 байгаа. 1984 оноос хойш энэ ангиллыг өөрчилж байгаагүй. Эрүүгийн хууль дахь БАГА НАСНЫ гэх ойлголтын 14 гэх насыг 16 болгож нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа.
Тухайлбал,
- 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноож байгааг 12-25 жил эсхүл бүх насаар хорих
- 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил оноож байгааг, 12-25 жил эсхүл бүх насаар хорих
- 14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн ял оноож байгааг 2-8 жил болгож, тэнсэхгүй.
- 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэг 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай болгоно өөрчилнө.
Хүчиндэх гэмт хэргийн тухайтад дотор нь дахин ялгамжтай заалт оруулж өгсөн:
- Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулан 2-8 жилийн хорих ял оноож, тэнсэхгүй.
- 16 нас хүрээгүй хүний жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах ял 8-15 жил байгааг 12-25 жил эсхүл бүх насаар нь хорих болгоно нэмэгдүүлнэ" гэлээ.
Тав дахь багц асуудлын хүрээнд, Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой ялыг чангатгана. Иргэн, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцан хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууцыг задруулж байгаа гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана. Торгох ялыг авч хаяад 6 сараас 3 жилийн хорих ялыг, 1-5 жилээр хорих ялтай болгож өөрчилнө.
Түүнчлэн төрийн албан хаагчийн нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна.
Зургаа дах багц асуудлын хүрээнд, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн ялыг тус тус хүндрүүлэхээр болжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцно. Нийтийн албанд насаар нь ажиллуулахгүй. Торгох ялыг болиулж 1-5 жил хорино. 33,000 хүн согтуу жолоо барьсан. Энэ тоо бүгд гэмт хэргийг ангилал руу оруулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран сайхан бага насны охид хөвгүүдийн амь насаар эрүүгийн хууль чангарч байна
18 nasand hureegui etgeed gemt hereg uildeed huuliar horih yalaas uur yal onogdoj bgaag uurchilmuur bna. Iim etgeed eniigee uurtuu davuu tal bolgoj hohirogchiig tohuurhaj bna.
цаазаар авах хэрэгтэй хүүхдийн амь насыг бүрэлгэсэн этгээдийг амьд явуулах хэрэггүй л баймаар байхын тэр нөгөө хөвсгөлийн 8 настай охиныг мөчилж �##�сан этгээд 1 жилийн дараа суллагдана гэж дуулдсан насаар нь хорих хэрэгтэй
ялын доод хэмжээг 25 болгооч м�##�нуудаа
Бүх насаар нь хорих хэрэгтэй!
Гяндан
Өршөөл үзүүлэхгүй гянданд хий тэхгүй бол арай дэндлээ
БАГАДАЖ БАЙНА, #ЦААЗЛА ...‼️
Өнөөдөр л гхэд 14 настай охиныг хүчинджээ, мдэгдэж бгаа нь Л энэ ...мдэгдэхгүй хэд ‼️
Мөн төрийн �##�бан хаагч, цагаан захтнуудын хэрэгт хүлээлгэх ялыг чангатга!
Улс орон чинь сүйрлээ, авилг�##�ын орон болж, бидний татвараар бүрдүүлсэн улсын хөрөнгийг хайр найргүй үрж иддэг улс төрчдийн б�##�мад хулгай тонуулаас болж нийгэм зэрлэгшлээ. Иргэд чинь дээд боловсролын дипломтой хог, нус цэрээ хаясан, хүний өөдөөс ханиадаг, хүнд зам тавьж мэддэггүй шууд дайрч түлхдэг, феод�##�ын нийгмийн дарангуйл�##�д орж ёс суртахуунгүй зэрлэгшлээ.
хохино ямар эм хүн мундсан биш
25 bishee buh nasaar ni horiochee
yrin garch irseni daraa hynalta changalbal barag 100 huvi urdunteide
20 baga baina, tsaaziin yal heregjuuleechee esvel nasaar n hori
ялыг чанг�##�аад яах юм бэ? Ухамсар нь хог болчихсон ёс суртахуун нь ялзарсан ард түмэнд ялын бодлого чанг�##�аад хэрэггүй. Зах зээлийн нийгмээс хойш хүмүүс хүнийг бүү хэл үр хүүхдээ ч хайрлахаа больсон. Мөнгө шүтээд эцэг эхийн үүргээ бүгд мартсан шүү дээ. Монгол хүмүүс сайн сайхныг гэхээсээ илүү муу муухайгаар наадам цэнгээн болгодог болжээ. Бид эх орон элгэн садан ард түмнээрээ бахархахаа �##�ь хэдийн больсон
нийгэмд �########�д�##�т улс төрчид ард түмнээ тонон дээрэмдэж байгаа чинь хүн �##�ахаас хүнд гэмт хэрэгтэн шүүдээ.Хүүхэд ч бай насанд хүрсэн хүн нэг л хүнд �##�агддаг. Тэр нийгэмд үзэн ядагдаад ялаа үүрэх л байх. Ард түмний боломжийг хулгайлсан төрийн хүнийг бас насаар нь хорих ч багадна шүү
10жилээс дээш ялтай хүн тэр шоронгийн нийгэмд дасаад амьдраад сурчихдаг юм. Харин ч гэр орон нь болчихдогюм. Ийм хүмүүс шоронд атаман болдог болохоос биш засарна гэж байхгүй. Шоронг тамын орноор соливол эд нар чинь жинхэнэ �##�ийг нь �##�дуулж болно. Өдрийн хоол дурак гэртээ очихын тулд�##�ь муухай гэмт хэрэг хийдэг юм м�##�аа. Та нар шоронг цэцэрлэг болгосон. Ууланд чулуу гүүплүүлж шохой шата�##�гаж нар өөд үзүүлэхгүй 5 жил болгоход хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг юм. Хүнд хөдөлмөр хийлгээд даахгүйг нь хулгайч тогтоолгүй гүйцэтгээд нийгмийг цэвэрлэчихнэ м�##� сайд аа
хуультай нь биш ургаж байгаа хөрс шороотой нь тэмцээч. Хамгийн их хүний эрхээ эдэлдэг газар чинь шорон шүү дээ. Тэнд чинь үнэгүй эмнэлэг. үнэгүй хоол. үнэгүй орон байр. үнэгүй хувцас номын сан бие бялдрын танхим бүгд байгаа л даа. Шийдсэн мунхагт сайхан амьдрах газар чинь Монголын шорон шүү дээ
Шууд л цаазаар авч хатуу хариуцлага тооцох хэрэгтэй ч . Тэгээд байж л ийм гэмт хэрэг гарахгүй .
Согтуу жолооч бол чимээгүй дайны �##�уурчид шүү .хатуу хариуцлага тооцох хэрэгтэй бүх насаар нь хорь.ингэж байж л даварсан архичин жолооч нар �##�га болно .