Дэлхий дээр 10 тоо толгой үлдсэн амьтан

Дэлхийн хамгийн жижиг далайн хөхтөн амьтан устах аюулд тун ойртож иржээ. Калифорнийн буланд амьдардаг вакита дельфин устаж үгүй болох аюул тун ойртож ирсэн гэж мэргэжилтнүүд анхны удаа анхааруулсан байна.

Вакита дельфиний тоо толгой 1997 онд 570 гаруй байсан ч одоо 10 болж буурсан аж. Тоо толгой нь гэнэт буурах болсон шалтгааныг тотоаба загас хууль бусаар агнахдаа заламгайт тор ашиглах ихэссэнтэй холбоотой гэж үздэг.
Тотоаба загасыг зарим Хятадын уламжлалт эмийг бүтээхэд ашигладаг тул хар зах дээр худалдаалагддаг байна. Мексик улсын засгийн газар тотоаба загасны худалдааг зогсоохоор хориг тавьсан ч вакита дельфиний тоо толгой буурсаар иржээ.

Вакита устаж үгүй болох аюулд ойртсон тул Дэлхийн халим хамгаалах комисс (IWC) анхны удаа устах аюулын сэрэмжлүүлэг гаргасан байна. Тус комисс мэдэгдэл хийхдээ “Сүүлийн 30 жилийн турш өгсөн сэрэмжлүүлгийг үл хайхарсан тул одоо вакита дельфин устах аюулын ирмэг дээр тулж ирлээ” гэсэн юм.
“IWC”-ийн судлаач, доктор Линдсей Портер “The Guardian” агентлагт хэлэхдээ “Устаж үгүй болоход тулсан гэх сэрэмжлүүлэг гаргаснаараа илүү олон хүмүүст энэ мессеж хүрнэ гэж найдаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.