Цамхаг дээрх 20 сая ам.долларын үнэтэй эзэнгүй байшин

Энэтхэг улсын Бенгалуру хотын 121 метр өндөртэй цамхгийн оргилд 20 сая ам.долларын өртгөөр боссон эзэнгүй байшин сүндэрлэнэ.
Тэр байшинг Вижай Малля нэртэй бизнесмен бариулсан. Гэвч тэрбээр байшингийнхаа бүтээн байгуулалтын ажлыг дуусахыг харж чадаагүй аж. Учир нь Малля 2016 онд нэг тэрбум гаруй ам.долларын өрөнд орж, үүнийгээ төлөлгүй Энэтхэгээс зугтсан байна.

Одоо тэрбээр Их Британид дүрвэгчээр орогнон суудаг. Энэтхэгийн шүүх түүнийг ялтан шилжүүлэн авах хуулийн дагуу авчрахыг оролдож байгаа хэдий ч бүтээгүй тул Малля Их Британид амьдарсаар байгаа юм.
Түүнд Энэтхэгийн шүүх залилангийн асуудлаар хэрэг үүсгэж, яллах дүгнэлт гаргасан байгаа. Малляаг Энэтхэгт шилжүүлэн өгөх асуудлаар Их Британийн Төрийн аюулгүй байдлын сайд Том Тугендхат ярихдаа улсаа хуулиас зугтсан хүмүүс нуугддаг газар болгомооргүй байна гэжээ.
Харин Маллягийн бариулсан 20 сая ам.долларын үнэтэй байшин түүнийг хүлээсээр л.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.