Израилын арми газар нутгаа буцаан авч, Газын зурваст хаалт тавьж бүсэллээ

Газын зурвасаас Хамас бүлгийн зэвсэглэсэн этгээдүүд Израилын тосгонууд руу орж ирж, довтолсноос 48 цагийн дараа Израилын зэвсэгт хүчин газар нутгаа буцаан авсан байна.
Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Ричард Хэхт “Израилын газар нутаг дотор террористууд одоо хүртэл байгаа гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ ерөнхийдөө бид халдлагад өртсөн газар нутгуудыг хяналтдаа авсан” гэжээ.
Үүний дараа Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Газын зурваст хаалт тавьж, бүрэн бүслэх тушаал өгсөн юм. Тэрбээр энэхүү тушаалаа танилцуулахдаа “Цахилгаан, хоол хүнс, шатаах гааз, түлш байхгүй бүх зүйл хаалттай. Бид араатанлаг хүмүүстэй тулалдаж байна. Ийм учраас араатан шиг хариу өгнө” хэмээсэн байна.

Мөн Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху палестинчуудыг Газын зурвасаас гарахыг уриалж, Хамас бүлэглэлийн байршиж буй газруудыг газартай нь тэгшилнэ гэж анхааруулсан билээ.
Израилын Батлан хамгаалах яам 300 мянга гаруй нөөц цэргүүдийг дайчилсан. Одоогийн байдлаар тус улс Газын зурвас руу дөрвөн цаг тутам хүчтэй агаарын цохилт өгч байгаа. Ингэхдээ террористууд орогнож байгаа гэх тайлбарыг тус яамны төлөөлөгч өгсөн юм.
300 мянган нөөц цэрэг татсан тул Израил Газад хуурай замын ажиллагаа ажиллагаа явуулж, довтлохоор төлөвлөж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Дайны тактикт хуурай замаар цэргүүдээ оруулахын өмнө агаарын цохилт өгч дайсны бэхлэлт, хамгаалалтыг сулруулдаг учиртай.
Израил хуурай газраар хийх довтолгоондоо бэлдэж агаарын цохилт өгч байгаа нь энэ. Тэгвэл Хамас бүлэг тэдний эсрэг байлдахад бэлэн гэж мэдэгджээ.Тус бүлгийн командлагч нарын нэг Салех аль-Арури “Бид байж болох хамгийн муу үр дүнтэй тулгарахад бэлэн. Бид ялалт, эрх чөлөө, тусгаар тогтнолоор шагнагдах хүртэл тэмцсээр байх болно” гэсэн байна.
Эх сурвалж: Al Jazeera, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
муусайн еврей үндэстэнүүд түүхэндээ дандаа хүний дургүйг хүргэж байсан байх юм. тэгээд л �##�уулдаг. энэ удаад Германчуудад биш Арабуудад �##�уулах нь эээ
Израйлын арми хүчирхэг дээ. Гэвч тул�##�даж байгаа хүмүүс нь арабууд, байд�##� яаж эргэж ч мэднэ
ГАазын зурвас чинь угаасаа Израилын нутаг юм уу