УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлал өнөөдөр /2023.10.10/ эхлэх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орноосоо морджээ.

Өнгөрөгч тавдугаар сард /2023.05.20/ Э.Макрон манай улсад айлчлах үеэр манай Ерөнхийлөгчийг урьсны дагуу ийнхүү айлчилж байгаа юм.

Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж буй нь анхаарал татаж байна. Энэ нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл юм.

Үүгээр онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:06

Ерөнхийлөгчийн баг чемодан дүүрэн бясаа тээж авчрах нь дээ

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:29

ЭНЭ ГАЙ ТЭР ЧИГТЭЭ ФРАНЦТАА ҮЛДЭЭСЭЙ. ЭНЭ БАЛАЙГААС БОЛООД МОНГОЛ УЛС ДАМПУУРАХАД МАШ ОЙРХОН БАЙНА. ТЭР ЧИГТЭЭ �######�ААСАЙ БИЛЭЭ. ГАЗРЫН ГАЙ ГЭДЭГ ЧИНЬ ЕӨК ХҮҮК МӨН.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 11:39

Зээл хийгээд битгий өр тавиад байгаач ээ, нэмэн нэмэн өр бүү хий

Зочин
Зочин
10 сар 10, 2023 15:05

Ямар хошногоо хайж яваа юм бэ

Зочин
Зочин
10 сар 10, 2023 19:08

Мань эр чинь хэл ус ямархуу вэ дээ. Хэнтэй уулзсаныг сайн хэлж цээжлүүлэхгүй бол хэцүү л амьтан даа.

Зочин
Зочин
10 сар 10, 2023 19:17

Хөбрхий нэр хүнд муутай амьтан юу гэж попрон ямар юм өгнө гэх

Холбоотой мэдээ

Back to top button