Гадаад мэдээДЭЛХИЙ

“Нобель 2023”: Эдийн засгийн шагналыг гуравдах удаагаа эмэгтэй хүн хүртлээ

Нобелийн комисс даваа гарагийн /2023.10.09/ орой хамгийн сүүлийн шагналтнаа тодрууллаа. Энэ жил эдийн засгийн төрөлд Харвардын эдийн засгийн түүхч Клаудиа Голдин Нобелийн шагнал хүртсэн байна.

Ингэснээр тэрбээр эдийн засгийн төрөлд Нобель хүртсэн гурав дахь, шагналаа хуваалцаагүй ганцаараа авсан анхны эмэгтэй эдийн засагч боллоо. Шведийн хааны шинжлэх ухааны академи Голдиныг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үүссэн цалин хөлс, хөдөлмөрийн зах зээл дээрх тэгш бус байдлын шалтгааныг судалсан тул шагнажээ.

Тэрбээр 1990 онд Харвардын эдийн засаг судлалын тэнхимд ажиллаж эхэлсэн анхны эмэгтэй болсон юм. Голдин жирэмслэлтээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн ажил мэргэжил, гэрлэлтийн шийдвэрт хэрхэн нөлөөлдөг, гэрлэсний дараа овгоо өөрчлөх нь хэрхэн нийгмийн үзүүлэлт болдог, мөн одоо яагаад бакалаврын оюутнуудын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байгааг судалсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button