Намрын сэдвүүдТойм, анализХөшигний ард

Нүүрс, 49 хувь, хот: Асуудал бүхэнд орооцолдогч Д.Амарбаясгалан

Сонгуулиас өмнө эрх баригчид нүүрс, 49 хувь, хот гэсэн үндсэн гурван сэдвээр голлох улс төрөө хийхээр харагдаж буй. Эдгээрийн нүүрс, 49 хувь гэх агуулгууд нь шүүх рүү чиглэж байгаа бол хот нь МАН доторх улс төрийн зодооны хэв шинжийг түлхүү агуулж байгаа. Бас нэг сонин өнцөг нь, дээрх гурван сэдэвт ямар нэгэн байдлаар Д.Амарбаясгалан холбогдож буйг тайлбарлаж бичье.

Нэг. "Нүүрсний хулгай"-гаа шүүх гэтэл нүүрсний хулгайч нь ЗГХЭГ-ыг удирдаж байв

"Хүний, өөрийн намгүй шударгаар шүүгдэцгээе" гэж чуулганы танхимд хэлж суугаа Л.Оюун-Эрдэнийн дэргэд нүүрсний хэргийн хамгийн том автор нь сууж буй. Засгийн газрын тэргүүн хэт романтизм хүн учир энэ том үүл манангаа харсан ч үзээгүй мэтээр мэлзэж чадна. Тийн жүжиглэж чадах хугацаа нь ирэх сонгууль хүртэл л болов уу. Ерөөс цаг нь болохоор тэр М.Энхболдыг мөргөсөн шигээ гөвчхөж мэдэх уур амьсгал бүрдчихээд байна.

Одоогоор Д.Амарбаясгалангийн зөвлөх Л.Чулуунзагдыг яллагдагчаар татах үндэслэлээ АТГ-ынхан боож, түүний ах "Адменирал" компаниар урд хөршүүдтэй холбоотой сэмжийг нь үндсэндээ тогтоогоод буй гэх. Эл хэрэгт Д.Амарбаясгаланг яллагдагчаар татахгүй, түр барьсан байдалтай байгаа юм.

Түүнчлэн Д.Амарбаясгалангийн мөнгийг "Эрхэт монгол" группийн Х.Мандахбаяр, "Улаанбаатар групп"-ийн Ц.Батбаатар тэргүүтний барилгын төслүүд, урд хөршөөс барилгын материал, арматур зөөсөн сүлжээ зэргээр "угаагдсан" гэх сэжим хөшигний ард яригдсаар удав. Х.Мандахбаяр анхлан нүүрсний 17-гийн нэгд зарлагдсан ч шалгалтын явцууд одоогоор зогсонги байна.

Д.Амарбаясгалангийн хувьд ЭТТ-ын Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг ажиллах үед томилгоонд нэлээд идэвхтэй оролцсон, МАН-ын генсекийн албан бланк дээр томилохыг дэмжсэн гарын үсэг зурсан бичиг илгээсэн, Авто тээврийн газарт өөрийн хүмүүсийг олноор байршуулж, схем үүсгэсэн зэрэг асуудал мэдээлэлтэй хүрээнд яригдсаар ирэв. Гэвч энэ бүхэн угжирч явсаар, нэг л өдөр далангаа сэтэлж, олон нийтийн мэдэх урсгал руу ил цагаан орчих боломжтой билээ.

МАН-ын томчуудын тэмцэнэ гэж ам алдацгаасан "Нүүрсний хулгай" акц үнэндээ хамгийн том оролцогчоо барьж чадахгүй, дээрх агуулгуудаар ч хуулийнхан айхдаа шалгалт ч эхлүүлж түвдээгүй. Гэхдээ л буруу зүйл буруу байдгийн жишгээр нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг асуухгүй бол, шүүхээрээ түүнд хамааралтай хэргийг оруулахгүй бол МАН бүхэлдээ муухай харагдах юм.

Д.Амарбаясгаланг өмөөрөх, хаацайлж үлдэх ийм том ичгүүрийг тохиролцооны ард шийдэж чадах эсэхээ одоо тэд бодож буй.

Хоёр. Өөрийнхөө эсрэг мэдээлэл бүрийг Д.Эрдэнэбилэг рүү яагаад чихдэг вэ

"Муу л бол хойд талын хар овоохой" гэдэг шиг асуудал л үүсвэл сахал Д.Эрдэнэбилэгийг хаман ярьдаг нэг увайгүй жишиг МАН-ынханд, ялангуяа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт гүн гүнзгий тогтов. "Хөтөл" цементийн үйлдвэр, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" зэргийн хувьчлал, концесст тэр үедээ төр ба шүүхийнхнийг атгаж суусан Д.Эрдэнэбилэг юу эсийг хэрэглэсэн байж болно.

Одоо түүнийг нь залруулахдаа тэд өнөөгийн мөрт бүрээрээ өшрөөд буй нь хачирхалтай. Том утгаараа муу нэртэй сахал Д.Эрдэнэбилэг нь л "Эрдэнэт үйлдвэр"-ийг монголын талд 100 хувь оруулж ирсний үр шимээр ковидын хүнд үед саалийн үнээгээрээ тог, цахилгааны мөнгөө хүртэл улсаараа нэг төлүүлж чадлаа. Тэдэнд хамаарах хэргийг бүхэлтгэж, "бүлэглэл үүсгэсэн" үндэслэлээр зүйлчлэн шалгаад, хоёр парламент дамнаж байна.

Эдүгээ намрын чуулганы хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр он дамнуулж, Д.Эрдэнэбилэг нарыг шүүхээр яригдаж буй. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нүүрсний хэргийн дараа "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийнхныг шүүж, монголд шударга ёс тогтоож буйгаа сонгуулийн өмнө зарлахаар бэлтгэж байна гэсэн үг.

Энэ хугацаанд "Эрдэнэт үйлдвэр"-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнхэн авч, Хөтөл, Дарханы төмөрлөгт яг Д.Амарбаясгалангийн гар хөл бологсод үүрлэж, түүхий эдийн зарим тээвэрлэлт хийх мөнгө босгох агуулга яригдсаар, төмөр зам дээрээ гацчихаад буй гэх.

Ингэж МАН-ынхан Д.Эрдэнэбилэгийн сайн ч, муу ч асарч тордож ирсэн бизнесүүд дээр нь эзэн сууж, тийн атлаа муу бүхнээ түүн рүү чихээд мэдэгдэл хийчихдэгийн ард өмхий үнэртсээр удав.

Аль ч нийгэм хөгжлийнхөө урсгалаар хавиар нэг түгээд байгаа өмхий үнэрээ олж илрүүлээд, хамар амаа дарж байгаад түүнийгээ цэвэрлэх гэж нийтээрээ үздэг л билээ. Энэ нийтийн урсгалаас буруу зүгт хөшигний ард хийсэн бүхэн цаг хугацааны эрхээр илчлэгддэг гэдгийг өнөөдрийн бид харсаар байгаа.

Гурав. Хотын МАН-ын сонгуулийн өнгө аясыг тодорхойлохын төлөөх Д.Амарбаясгалан

Саях хотын дарга тойрсон үйл явцыг үүсгэгч үндсэн бактери нь нам дотроо байв. Хотын даргын асар хүмүүсээр гуйлгадаг, ахуйн хүсэлтүүд тасардаггүй суудлаас парламентад ирээд шок авсан хүн бол С.Амарсайхан. УИХ-ын гишүүний хийх ажилгүй, "мөнгө олдоггүй" ажилдаа бүр нэг дургүй нь хүрээд явсан С.Амарсайханыг Д.Амарбаясгалан Засгийн газар руу оруулсан.

МАН-ын генсекийн хувьд ч тэр, НИТХ-д суусан туршлагатай, хотод схем үүсгэж М.Энхболд, Т.Бадамжунай нар хэдэн арван жил хүчтэй явж ирсэн логикийг их залуудаа ойлгосон дүр юм. Тиймээс ч С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нарын нэгдэл хотоос явахыг ер хүсээгүй, ил эрх мэдэл рүүгээ эргэх зам хайсан логикоор саях операц өрнөв.

Үүнтэй зэрэгцээд, ямар ч хэцүү бараан зүйлээс өөрт хэрэгтэй талыг нь барьж аваад ашиглачихдаг зангаараа Л.Оюун-Эрдэнэ нь генсекээ гадагшаа явсан хооронд нь өөрийн хүнээ хот руу илгээхээр шийдчихээд байв. Өнөөх нь гаднаас ирээд бүх томилгоог дэмжсэн ч яг өнгөрсөн жилийн өдийд "Голомт"-ын Д.Баясгалан нэг их ууртай хэвлэлийн хурал хийсэн шиг мэдээлэл хийгээд өнгөрлөө.

Гэвч үүгээр Нийслэлийн МАН-ын хороог удирдах эрх мэдлийн төлөөх тэмцэл дуусахгүй юм аа. Үндсэндээ Нийслэлийн МАН-ын хороог Л.Оюун-Эрдэнийн тал авчихлаа гэх мессежийг түр л өгөөд байна. УИХ-ын тойрог ба жагсаалт дээр Л.Оюун-Эрдэнийн араас У.Хүрэлсүхтэй зэрэгцэж, хуваарилалт хийх эрх мэдэлтэй байсан Д.Амарбаясгалан саях акцаар нэг алхам ухарсан харагдаж байгаа.

Д.Амарбаясгалан саях уналтаа Нийслэлийн сонгуулийн хуваарилалт хийхэд түлхүү оролцох давуу тал болгоод хувиргачих нигуртай.

Сэтгүүлчийн тэмдэглэл: МАН бол жинхэнэ системийн нам. Тэд хоёр УИХ-ын сонгууль дараалан ялж, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиудад ялсаар ирлээ. Сүүлийн найман жилийн энэ ялалтыг гал тогоог Д.Амарбаясгалан атгаж буй. Маш сайн судалгаа хийдэг.

Түүндээ үндэслэж шийдвэрээ гаргадаг, тийм нямбай байдлыг тэр энэ жилүүдэд өөртөө төлөвшүүлсэн. Удаан хугацааны эрх мэдэл, өөрийг нь хүрээлсэн хүмүүс, ирсээр байсан боломжууд нь өнөөдөр түүнийг шүүгдэх ёстой нэгэн болгочихсон. Гэхдээ л хэзээд ч түүнээс гарч болох ов мэх, алсын харааг дутуу үнэлж болохгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-11 08:45

Сах�##� Эрдэнэбилэгийн олж ирсэн 49%-аар энэ жүжигчид 2016 оноос хойшхи монголын амьдр�##�ыг з�##�гуулж ирсэн гэхэд нээг их хэлсдэхгүй. Нянгарууд хэзээ ч энийг олж ирэх нь битгий хэл худ�##�дан авах схем, цаашлаад процессыг нь явуулах чадамж, чадвар байхгүй. Оросууд яг одоо МТЗ-ын эзэмшлийн 50%-ийг зарахад бэлэн байна. Тэрийг аваад ир...Данх бол зүүдлэх ч үгүй. Үнэн худлыг дэнсэлж чаддаг ядахдаа чадвартай болооч эргүү монголчуудаа

Зочин
Зочин
2023-10-11 12:04
Reply to  Зочин

МАНын дарга шүгэл үлээнэ . Тэгээд МАНынхан бөөнөөрөө гараад ирэнгүүт ондоо шүгэл үлээнэ .Эсвэл улиг болсон Эрдэнэ билэг , Сайхан билэг гээд дахин дахин яриад урьдах сэдвээ мартагнуулдаг арга тактик ашигласаар удаж байна даа. Авилг�##� хулгайтай тэмцэнэ гэх мөртлөө танхимдаа хотгор шанага Ч.Хүрэлбаатар , нүүрсчин Амар баясг�##�ан, 10 % , гэхчлэн хулгайч нараар тойрон хүрээлүүлсэн нь итгэл үнэмшил огт төрөхгүй байгааг хэлье .

Зочин
Зочин
2023-10-11 11:53
Reply to  Зочин

Энэ з�##�уу зөв санаа дэвшүүлсэн байна шүү. УБТЗ-ыг монголын 100 хувь болгож чадах Сайханбилэг, Эрдэнэбилэг нар шиг эх орныхоо төлөө өөрийгөө золиослоод явчих зоригтой, чадвартай аавын хүү байна уу?

Зочин
Зочин
2023-10-11 13:23
Reply to  Зочин

Хуцваа

Зочин
Зочин
2023-10-11 09:13

Мядагбадам аа ман Амарбаясг�##�ангаа ш�##�гаж чадахгүй гэж үнэн шүү.

Зочин
Зочин
2023-10-11 12:11
Reply to  Зочин

Жинхэнэ толгойлогч нь Хүрэлсүх юм чинь яаж чадах юм ? Амарбаясг�##�ан Хүрэлсүхийнхээ заавраар л ажиллаж байгаа.

Зочин
Зочин
2023-10-11 10:07

Гол зохион байгуулагч нь Энэ хүн мөнөөсөө мөн

Зочинзочин
Зочинзочин
2023-10-11 11:51
Reply to  Зочин

Өмнө энэ хүн оролцохгүй цавчаа бдаггүй бсан гэж нэг юман дээрээс уншиж бсан

Зочин
Зочин
2023-10-11 10:25

Nuursnii xulgain 40 ix nayadiin avilga luivar, dald ediin zasgiig il bolgochixood ETT-n zaxiral 2 ix nayadiin urtei nogdol ashig uguxgui geed soliorood baixdaa yadag baina aa. Naad avilgach xulgaichdaasaa avaad nogdol ashig ug. Nogdol ashig ug, umnux onuudiin nogdol ashgiig bas nuxuj ug. Naad amarbayasgalangaa tudgelzuuleed ogtsruulaad ATG shalgax xeregtei.

Зочин
Зочин
2023-10-11 10:38

Xulgaichuud xeden ix nayadaar xulgai xiij ulsaa tsulmuud baidag. Tetgeveree 7 jileer tootsuulaad 1 sariin 1-nees 5 jileer tootsoxoor tootsuulsan udruus xoish ene xoorondiin zuruu garax yostoi. Ene zuruug olgoxod niitdee 89 terbum tugrug tusuvt tusgax shaardlagatai gesen. Eniig 24 onii tusuvt tusgaad ugux xeregtei sh dee xulgaichuudaa. Shal durgui xurch baina. Avilgach xulgaichdaasaa avaad ug

Зочин
Зочин
2023-10-11 13:23

Амарбаясг�##�ан, Эрдэнэбилэг гээд энэ хэдэн ялзарсан өндөгүүдээ юун ч их магтдаг юмбдээ

Зочин
Зочин
2023-10-11 13:28

Хогийн ургам�##� шиг хаа сайгүй бузартуулаж

Zochin
Zochin
2023-10-11 13:44

Zasagt hanii zaluu. Shantrahgui shuu. Oyun-Erdeniin Zasgiin gazriin gaigui gesen bolgon ene hunii tolgoi, bodlogoor heregjsen gej boddog shuu.

Зочин
Зочин
2023-10-11 13:50

Хүсэл шун�##� нь ханахгүй байгаа юм байх даа. Хүний хорвоод хүн болж төрчихөөд бирдийн замаар яваад байж болохгүй гэдгийг ойлгодоггүй юм уу.Эсвэл хүн дүрстэй бирд юм уу.

Зочин
Зочин
2023-10-11 14:19

Энэ хүн бүр оролцохгүй юмгүй юмаа тээ. Оюук энэ б�##�иар шун�##�ын тулмаа �######�уулмаар юмаа. Хаа байна баахан сүртэй сүртэй хохичино шүү л гээд байсан. Нийлж идэж уудаггүй л юм бол одоо энэ хүнээ явуулмаар юмаа.

Зочиннн
Зочиннн
2023-10-11 20:29

Сэтгүүлч нэртэй монш оо. Чи монгол хэлийг маань бүү там болго. Найруулга муутай, үг хэл нь модон. Хуучны хөдөлмөр, Үнэн сонины сэтгүүлчдийн хэмжээнд хүрэхгүй байж юун олон гуншинтай юм бэ. Хэдэн үг хэлхэж бичдэг хүн болгон сэтгүүлч болдоггүй юм. Ерөнхий эрхлэгч нь ийм байхад бусад сэтгүүлч гэж өөрийгөө нэрлэсэн з�##�уучууд ямар байх вэ. Ёстой ичиг ичиг

Зочин
Зочин
2023-10-11 22:28

Лаг бичсэн байна

Судлаач иргэн
Судлаач иргэн
2023-10-11 22:51

МАН хулгайчдын нам болжээ...Намаа аврах цаг болжээ..удирдах зөвлөлийг 100 хувь чөлөөлж Хэнтийн ах дүү 2, Амарбаясг�##�ан, Амарсайхан нарыг намаас хөөж �######�уулах...

Зочин
Зочин
2023-10-12 09:13

ЖДУ г ах дүүгээрээ хулгайлж байсан өлөн бөөс нүүрсний хажуугаар нүдээ аниад өнгөрөв үү. Эрт урьдын цагт гэдэг шиг...

ZochinZochin
ZochinZochin
2023-10-12 10:57

YAMARCH barimtgui shuud ingeed xuniig GUTGEED bichchij boldiim bx da ..... ER NI ENE SITE ARDCHIlsan namiin medliin SITE yumuu

МАН
МАН
2023-10-12 10:59

СЭТГҮҮЛЧ ТА САЙН БИЧСЭН БАЙНА...............ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.............ТУУШТАЙ БАЙГААРАЙ...........

Зочин
Зочин
2023-10-12 14:04

Амарбаясг�##�ан гээчийг 9сайд яагаад олж харахгүй яваад бнаа зөндөө л луйварт хутг�##�длаашд

Зочин
Зочин
2023-10-12 14:08

Шамбийсан золиг чинь тэгээд хулгай хийсэн мөнгөө обунагийн х�##�тар онжгонд зарцуулаад

Монгол
Монгол
2023-10-28 15:45

Та нар донгосох оо боль Хайран цаг

Зочин
Зочин
2023-11-01 18:38

Засгийн газрын хэрэгжүүлэгч зарим давхардсан агентлагуудыг татан буулгаач эээээ ямар ч хэхэггүй том барилгад олон мэргэжилтэн нэртэй хүнд сурт�##�тангуудыг �######�уулая

Zochin
Zochin
2023-11-02 18:15

Монголд нэг ч цэвэр нэртэй хүн үлдэхгүй дэвслээд дуусах юм байна даа.

Зочин
Зочин
2023-11-03 12:22

Яаж зүгээр байхав. Өлөн царайтай новш орохгүй идэхгүй юм гэж �##�гө

Zochin
Zochin
2023-11-08 17:53

AMARBAYSGALAN jinhene XOP XUTGUUR.

ZochinZochin
ZochinZochin
2023-11-24 15:04

ЯГ хажууд нь суугаад хараад сууж байсан пм шиг бичхиймаа энэ сэтгүүлч нар .... эдэнд итгэхээ болиод удаж байнаөө. өөр хэн нэгний захи�##�гаар бичдэг нь ил болж байгаа шиг ... Угаасаа цаг хугацаа УС, ТОс 2-г ялгаад өгнө.

Зочин
Зочин
2024-01-30 11:52

ОДОО ТЭГЭЭД ЖДҮ ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН САНГУУД НҮҮРС НОГООН АВТОБУС ГАЗРЫН НАЙМАА БОГД УУЛ ТӨМӨР ЗАМ ЗЭЭЛИЙН САН ДАЧИНТАМСАГ АСГАТ ХАРМАГТАЙ ГАШУУНСУХАЙТ ШАТАХУУНЫ АСУУДАЛ ЭРДЭНЭСТАВАН ТОЛГОЙ ЭНЭ ТЭР ИНГЭЭД ВАНДАН ТАС БОЛООД ӨНГӨРӨХ НЬ ДЭЭ

Зочин
Зочин
2024-01-30 11:57

ЕР НЬ ЯАЖ БОДООД БАЙСАН Ч БИД ГАЗАР НУТАГ БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ТӨРД ШУРГАЛСАН ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДИЙН БАЛАГААР АЛДАЖ ДУУСЛАА СОНГУУЛЬ ЭНЭ ТЭР ГЭЖ ТОЙРОГ ХУВААЖ БАЙХААР НЭГ ХОЁР Ч ГЭСЭН ЛЕЦЕНЦ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ХҮНИЙГ ОРОН НУТАГТ НЭР ДЭВШҮҮЛЖ СОНГОЁ

Холбоотой мэдээ

Back to top button