Гвинет Пэлтроу Оскарын шагналаа хаалганы “тээглүүр” болгож ашигладаг
Жүжигчин Гвинет Пэлтроу 1998 онд гарсан “Shakespeare in Love” кинонд дүр бүтээж, 1999 оны Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг авсан.
Тэгвэл “Vogue” сэтгүүл “73 Questions” цувралынхаа шинэ дугаарыг нийтлэхэд Пэлтроу Оскарын шагналаа хаалганы “тээглүүр” болгон ашиглаж байгаа дүр зураг бичигдсэн байна.
Өмнө нь тэрбээр 2005 онд ярилцлага өгч байхдаа “Харахаар сонин санагдаад байдаг болохоор би номын тавиурынхаа арын хэсэгт шагналаа хадгалдаг. Оскарын шагнал авсныхаа дараа хүртэл би шагналын тавцан дээрээ тавиагүй, учир нь харахаар цочирдоод байдаг” гэж ярьж байсан юм.
Харин одоо Пэлтроу Оскарын шагналаа нүднээс далд хадгалах бус хашааны хаалганыхаа “тээглүүр” болгон ашиглаж байгаа аж. “73 Questions” цувралын бичлэгийг үзвэл Пэлтроу шагналаа“Хаалгыг үнэхээр сайн тогтоодог шүү” гэж ярьжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бодсоноос өөр зан чанартай хүн байлээ. Харахад их гоё л хүн шиг санагддаг байсан.