Гадаад мэдээДЭЛХИЙ

Израилын арми Хамасын топ командлагчийг барьцаалжээ

Израилын армийн тусгай хүчин Хамас бүлгийн том командлагч нарын нэгийг барьснаа мэдээлжээ. Тодруулбал Израилын тэнгисийн цэргийн албаны 13-р тусгай хүчин Хамас бүлгийн тэнгисийн цэргийн хүчний командлагч Мухаммед Абу Галиг олзолж авсан байна.

“Хэрэгтнийг цагдан хорьж байгаа, мөн түүнээс батлан хамгаалахын алба байцаалт авч эхэлсэн.” гэж Израилын батлан хамгаалах яам мэдэгджээ. Үүнээс өөр мэдээлэл тус яам өгөөгүй юм.

Одоогийн байдлаар зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр талд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1,500 давжээ. Израилын зэвсэгт хүчин Газад хаалт тавьж, тойрон бүсэлсэн байгаа. Ийм учраас Газа руу гаднаас хоол хүнс, эм тариа гэх мэт зүйлс оруулах боломжгүй болсон.

ДЭМБ Газын зурваст хүмүүнлэгийн коридор гаргахыг уриалжээ. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревич хэвлэлийн бага хурлын үеэр “ДЭМБ энэхүү мөргөлдөөнийг зогсоохыг уриалж байна. Эмнэлгийн чухал хэрэгслээр хүмүүсийг хангахын тулд хүмүүнлэгийн коридор хэрэгтэй” гэсэн байна.

Эх сурвалж: CNBC, Times of Israel

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button