Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын эргийн хамгаалалтын алба “Titan” хөлгийн сэгийг гарган авч дуусчээ

Зургаадугаар сард “OceanGate” компанийн “Titan” нэртэй шумбагч онгоц Титаникын сэгийг үзэх гэж яваад осолдсон. Ослын улмаас нас барсан хүмүүсийн нэг нь “OceanGate” компанийн захирал Стоктон Раш байсан билээ.

Тэгвэл АНУ-ын эргийн хамгаалалтын алба “Titan” хөлгийн сэгний үлдэгдлийг Атлантын далайн ёроолоос гаргаж авч дууссан гэдгээ мягмар гарагт /2023.10.10/ мэдэгджээ.

Мэргэжилтнүүд “Titan” шумбагч онгоц зургаадугаар сарын 18-нд осолдож, Атлантын далайн хойд хэсгийн ёроол руу унасан гэж таамаглаж байгаа.

Өмнө нь буюу зургаадугаар сарын сүүлчээр АНУ-ын эргийн хамгаалалтын алба “Titan” шумбагчийн их биеийг далайн ёроолоос гарган авсан билээ. Мэргэжилтнүүд гарган авсан онгоцны сэгт дүн шинжилгээ хийж, хүний биеийн үлдэц шиг зүйл илрүүлсэн юм. Тус шумбагч онгоцыг бүтээсэн “OceanGate” компани одоо үйл ажиллагаа явуулахаа больсон байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button