УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх НИТХ-ын хурал маргааш болно

НИТХ маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр хуралдана. Энэхүү хуралдаанаар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Маргааш өрнөх процессын хувьд,
Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.
Ингэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.
Санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
НИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж, хотын даргыг томилох билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэмэгдхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг л болж байна даа. Нянбаатар бид хоёр сайн зүйл хийхгүй тийм сэтгэл,чадвар түүнд огт байхгүй