Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгосын хэвлэл: Монгол ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж явжээ

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаа нарт баригдсан талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Сөүл хотын Ёндүнпо дүүргийн цагдаагийн хэлтэс өнөөдөр /2023.10.11/ мэдээлснээр Монгол Улсын ЭСЯ-ны харьяа дипломат ажилтан А нь даваа гарагийн /2023.10.10/ 09:00 минутын орчим согтуугаар жолоо барьж яваад саатуулагдсан байна.

Тухайн үед А нь гэнэт хурд авч, тоормосолж байсан тул түүнтэй ойролцоо жолоо барьж явсан хүмүүс цагдаад мэдэгджээ. Цагдаагийн алба хаагч түүнийг зогсоон, үлээлгэн шалгах гэсэн ч А нь дипломат халдашгүй эрхтэй хэмээн үлээхээс татгалзсан аж.

Үүний дараа Монголын ЭСЯ-ны ажилчид хүрэлцэн ирж А-г авч явсан байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг дипломат халдашгүй эрхийн дагуу хаах төлөвлөөгөөтэй байгаа гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-11 14:57

Монголчууд дээр, доргүй, эр эмгүй архины хамаар�##�тай болжээ, нүдний булай

хачин
хачин
2023-10-11 18:30

ЭСЯ нд дандаа арын ха�##�ганы новшнууд.

Зочин.
Зочин.
2023-10-12 08:06

Улсын нэр хөөдөж бна даа.арын ха�##�гаа гэж...

Холбоотой мэдээ

Back to top button