Бага насны хүүхэд сураггүй алга болж, олдсон талаар иргэдийн утсанд мэдээлнэ

Засгийн газрын өнөөдөр /2023.10.11/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцуулсан билээ.
Тэгвэл энэ үеэр хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох талаар ярьсан юм.
Тодруулбал, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж дууссан болон хорих ялаас өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлөгдсөн хүний зорчих эрхийг хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглан, хяналт тогтооно.
Хяналт тогтоох хугацаа шүүхээс оногдуулсан хорих ялын хоёрын нэгээс доошгүй байна гэжээ. Тухайлбал, бага насны хүүхдийг хүчиндээд 20 жилийн ял эдэлж гарч ирсний дараагаар байнгын цахим хяналтад 10 жил байх аж.
Хяналттай холбоотой журам, стандартуудыг ХЗДХ-ийн сайд батална. Цагдаагийн байгууллага хяналт тавина. Хуулийн энэ заалттай холбоотойгоор бэлтгэл ажлыг хийж эхэлсэн ажээ.
Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бага насны хүүхдийн сураггүй алга болсон, олдсон тухай хойшлуулшгүй мэдээллийг харилцааны холбооны үйлчилгээ үзүүлэгч этгээд үнэ төлбөргүйгээр иргэдэд мэдээлдэг болох юм байна.
Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн дагнасан шүүхийн асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэггүй, Утсанд ирдэг олон юмнаас з�##�хаж байхад битгий саад бол. Олдсон бол веб хуудсан дээрээ бичихэд л мэдээ тархана. Биднийг мэдээллээр хангах �##�багүй. хүүхдийн ар гэрийг л мэдээгээр хангах үүрэгтэй.
Танихгүй хүмүүс хүүхэд олсон мэдээлэл авах шаардлагагүй. Ар гэртэйгээ л холбоогоо сайн барь. Бу�####�д хамаагүй.
Үнэгүй шаардлагагүй мэдээлэл broadcasting хийлгэхээ болиоч. Юмыг оновчтой хийгээч.
Урагшаа гарчаагүй биз дээ хилээ хааж бариад олон нийтийн ажиллагаандаа хян�##�т тавиад �##�бан хаагч бүрийг дайчлах хэрэгтэй
Тэр хаа холдов гэж монголын газар нутаг дотор л явж байгаа биз хөдөлгөөнийг корона шиг хязгаарлаж байгаад ш�##�гав�##� их л хурдан олдох байх даа