Гадаад мэдээДЭЛХИЙ

Мөнх цэвдгүүд хайлж 50 мянган жилийн настай “зомби” вирусууд гарч ирж байна

Дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөнх цэвдэг хайлж байгаа. Мөнх цэвдэг хайлсны улмаас олон мянган жилийн өмнө хөлдсөн “зомби” вирусүүд гарч ирч байна.

Франц гаралтай вирус судлаач Жан-Мишель Клавери сүүлийн 10 гаруй жилийг Сибирийн мөнх цэвдгээс олдсон вирусүүдийг судалж өнгөрөөжээ. Клавери “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өмнөд туйлд аюул тулгарна гэж хүмүүс боддог. Гэхдээ одоо хойд туйлд мөнх цэвдэг хайлсны улмаас бактери, вирусүүд гарч ирж аюул үзүүлж магадгүй гэдгийг бид ойлгоод байна” гэсэн юм.

Эртний халдвар үүсгэгчид гарч ирж байгаа нь хэр аюултай вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй. 2016 онд Сибирьд хэт халж, антраксын халдвар дэгдсэний улмаас нэг хүүхэд нас барж, олон мянган буга эндсэн байдаг.

Европын эрдэмтэд Сибирийн мөнх цэвдгээс илрүүлсэн 13 шинэ бичил биетэн халдвар үүсгэх чадвартай байсныг илрүүлжээ. Тэдгээр бичил биетнүүд бүгд олон мянган жилийн турш хөлдүү байсан хэдий ч халдварлах чадвараа алдаагүй байна.

Клавери эдгээр “зомби” бичил биетнүүд нь олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэж бодож байгаа аж. Ийм учраас эдгээр эртний бичил биетнүүдийг судалж, учруулах эрсдэлийг нь бууруулах гэж оролдох хэрэгтэй гэсэн юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button