Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Хонконгоос хуурамч “Iphone-15” авч залилуулсан иргэд олширч байна

“Apple” компанийн Хонконг дахь салбарын зүгээс дамын худалдааг хязгаарлах зорилгоор эхний ээлжид орон нутгийн иргэдэд “Iphone-15” загварын гар утсыг санал болгож, онлайнаар захиалга авч байгаа бөгөөд хоёроос дээш гар утас худалдахгүй байх бодлого барьж буй.

Сүүлийн үед Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тоогоор баталгаагүй, хуурамч гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, залилуулсан иргэд тус Ерөнхий консулын газарт хандах болжээ.

Тухайн залилагч этгээдүүд албан ёсны дистрибьютор компаниас авсан гар утасны хайрцгийн лацыг гэмтээлгүйгээр онгойлгож, дотор нь ижил хэлбэр дүрс, жин бүхий модель гар утас хийсэн байв.

Иймд, та шинэ гар утас худалдан авахдаа албан ёсны дистрибьютор болон компанийн баталгаат дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авах, мөн гар утас бүрэн ажиллагаатай эсэхийг задалж шалгахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-ын 330Б Хонкогт суугаа Ерөнхий Консулын Газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button