Оюутолгойг давтахгүй гэх "Орано" ба залуу улс төрчдийн амбиц

Гэрээлэгчдээ "мөнхийн" ялд унагасан Оюутолгойн гэрээний сургамж
Оюутолгойн "Хувь нийлүүлэгчдийн гэрээ", "Хөрөнгө оруулагчдын гэрээ"/2009/-г ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аараа дамнуулан хэлэлцээд, эцэст нь монголчууд "Ерөөс дэлхийн Үндэстэн дамнасан корпорацид мадлуулсан байна" гэж арав гаруй жил бухимдсан.
Эдүгээ цагаас харахад,
Оюутолгойн гэрээнүүдийг УИХ-аар батлуулахад хамгийн өндөр оролцоотой байсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт удаан хугацаанд чимээгүй байх, алга болох тактиктай амьдарч яваа.
Улмаар С.Баярцогт улс төрчийнхөө карьерын турш уг гэрээгээр цоллуулж, Монголын гурван шатны шүүх түүнийг төслөөс авлига авсан гэх үндэслэлээр яллаж, Дээд шүүх нь цагаатгасан монголд гараагүй кэйсээр нэрлэгдэж буй.
Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг эдүгээ гадаадад орогнол хүссэн байдалтай амьдарч явна. Ерөөс гэрээнд өндөр нөлөөтэй оролцсон С.Баяр, С.Батболд нарын улс төрчид монголчууддаа баахан муу нэртэй, өөрсдөө тогос шиг дүр эсгэцгээсэн улсууд л үлдэв.
Тэгвэл 2009 оноос хойш даруй 14 жилийн дараа монголчууд ураны чиглэлээрх хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аараа хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ бол 1.2 тэрбум ам.долларын ТЭЗҮ-тэй, Францын төрийн өмчит "Орано" групптэй байгуулах, 39 жилийн хугацаанд хэрэгжих төсөөлөлтэй төслийн хөрөнгө оруулалтын гэрээ юм.
Монголчууд гадны хуулийн зөвлөх үйлчилгээ ч авахгүйгээр шуудхан дэлхийн үндэстэн дамнасан корпорацитай гэрээ байгуулж байсан 2009 оноос хойш бид хэрхэн туршлагажив.
Одоогийн Францын 16 мянган ажилтан бүхий "Орано" групп хэдий төрийн өмчит компани ч дэлхийн ураны 30 хувийг дангаараа нийлүүлдэг, Казахстан тэргүүтэй улсуудтай бүр 1996 оноос хойш харилцаа эхлүүлсэн, арвин туршлагатай бизнесийн хөгжил юм.
Өөрөөр хэлбэл, "Орано" групп хэдий төрийн өмчит статустай ч тэдний олон улсад ажиллаж буй шинэ тутам туршлага өөрөө дэлхийн үндэстэн дамнасан корпораци болох "Рио-Тинто"-той зэрэгцэхүйц баялаг, адармаатай, асуудлаа шийдэх гэж уйгагүй үздэг түүхээрээ ижил төстэй юм.
Бидний одоогийн буй байдал
"Орано" групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар ахалж байв. Түүний албан тушаал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор, уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удирдахаар болжээ.
2009 оны улс төрчдийн төлөвшил эдүгээ цагт тэднийг хаана "хорьж" орхисныг Х.Нямбаатар ч, Д.Амарбаясгалан ч сайтар харж, тунгааж байгаа. Тэгэхээр Д.Зоригт шиг зугтааж, Ч.Сайханбилэг шиг гадна орогнол хүсэх хэмжээнд энэ үеийнхэн ирээдүйгээ баллахыг хүсэхгүй. Ялангуяа сонгуулийн өмнө чуулганаар оруулах агуулга дээр.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд ч тэр, Дачин тамсагаас түүхий нефть олгойдоход Төрийн тэргүүн нь /П.Очирбат/ саарал дээлийнхээ энгэрийг тосдоод, урд хөршид гэрээгээр найр тавьчихсан түүхийг давтахгүй гэж үзэхээр амбицыг бүлгийн хурал дээрээ илэрхийлжээ.
Энэ өдрүүдэд шинэхэн ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй айлчлалын багт багтаж, хөрөнгө оруулалтын гэрээний зарим асуудлаар тэдний талтай уулзаж яваа. Монголын эрх ашгийг төлөөлсөн эл эрхэм Францчуудын яг юу хүсээд буйг бас уламжилж, эндээ нягтлах юм.
Ерөнхий ТЭЗҮ-ийг Францын талаас боловсруулж, өнгөрөгч зургадугаар сард /2023.06/ Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. ТЭЗҮ-д багтсан деталь агуулгаарх нийтлэлээ судалгаа гүйцэхээр дахин бичиж хүргэе. Монголын талын авууштай тал нь, энэ удаа хөрөнгө оруулалтын гэрээндээ гаднын зөвлөх баг албан ёсоор авчээ.
Гаднын зөвлөх баг "ТЭЗҮ-д суурилж, ашигтай гэрээ хийх бүрэн боломжтой. Хэт яарч, алдаа гаргахгүй, нягт нямбай хэлцлүүд хийе" гэсэн зөвлөмж өгөн ажиллаж байгаа аж.
Монголын талын 34 хувийг "Мон-Атом" ТӨХК эзэмших бөгөөд толгой компани нь "Эрдэнэс Монгол" юм. Эл логикоор 66 хувийн эзэмшигч "Орано" групп, "Мон-Атом" хоорондын түншлэл болох "Бадрах-Энержи" компанийн бүртгэлд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг эзэмшигчдийн нэгээр 2023-04-12-ны өдөр нэмснийг дата бүртгэлээс харж болно.
Ийм байдлаар төслөө эхлүүлэх бэлтгэлээ хангасаар байгаа багийнхан 2023 онд Монголын парламентаар ХөОГ-ээ батлуулж, 2024 онд эхний ээлжийн 700 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, 2028 онд олборлолтоо эхлүүлэх ерөнхий төсөөллөө ТЭЗҮ-дээ тусгасан гэгдэж буй.
Оюутолгойн гэрээг давтахгүй гэсэн амбицаар залуу улс төрчдийн парламентаар оруулж ирэх хөрөнгө оруулалтын гэрээнд,
-Монголын татварын орчны зохицуулалт хэрхэн тусах,
-Хил гаалийн хөнгөлөлт үзүүлэх Францын талын хүсэлтийг яаж оруулах,
-Усны төлбөрөө Монгол Улс хэрхэн тооцох,
-Газрын төлбөр ба орон нутгийг хөгжүүлэх планыг орхихгүй оруулах шаардлагыг яаж хангах,
-Гэрээг яг хэдэн жилээр байгуулах,
-Зардлын хэтрэлт, хугацаа сунах агуулгаа хэрхэн эрсдэлгүй болгох,
-Технологийн шийдэл, боловсруулах арга зүй, байгаль орчны хор хөнөөл зэрэг асуудлаа хэрхэн тусгах нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татах юм.
Мөнхүү медиа орчны хөгжил асар саармаг байсан 2009 оны Оюутолгойн гэрээ зурагдсан огноог өнөөдрийн хэт цахимжсан, нийгмийн хөөсрөл ихтэй, уцаартай, бухимдангуй уур амьсгалтай харьцуулалтгүй. Тэс өөр нөхцөлд, сонгуулийн яг өмнө томоохон хөрөнгө оруулалтын гэрээг нийтийн хяналт дор Монголын парламент хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Эл агуулгаарх цувралыг удахгүй хүргэе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөрөнгө оруул�##�тын гэрээ байгуулна байгаа гэчхээд хэвлэлээр ямар ч мэдээлэл гаргахгүй байгаа нууц�##�ж байгаад хувааж идэх гэж байна ууу
Үнэхээрийн сайн ажиллаж байгаа Улстөрчид шүү. Бүгдээрээ хулгайч нар бишшүү
zalgamjlag shine ueiin hulgaidiin tolgoilogch l bid aldaagui sain geree hiine gej har masiin tarhiig ni ugaaj hoshigruulan huusruulreh bashir arga,beltgel ajil geltei
Хуц
Өмнөх хэдэн гишүүд оюу толгойн гэрээг аймшиг болгоод хаячихсан шдээ. Одоо байгаа хэд нь хөөрхий аятайхан болгочих гээд үзээд байгаа юм
энэ их газрын гүний баялгыг хэдэн жилийн хугацаанд ашиггүй л гадагш нь зөөгөөд байгаамдаа
Riog tatvar nogduulj avsan l gene.Bas nijgeed uruu tsairuulj chadsan geh meteer Ene zasag alialj ugsun sh. Rio ene huuhduudiin umnu aumnu buhulzuh ni yu l bol. Ted buult hiileech ch yaj butsaaj avahaa muuhan medne. Surag ni ashiglaltiin zardal hetersen geej nemelt sanhuujilt yarih ni bidnii buult hiilgeed avchihsan gej huurdug mungun dungees iluu too helchih shi bolson.Tegee;d ch Londongiin arbiter deer shuuhdeltseed yavj baigaa gesen. yalah,yalagdahiig harah l uldseen.
Одооо л манай улсын тэргүүнүүд сайн ажиллаж байгаа өмнөх сайд дарга нарын б�##�гийг дарах гэж үйлээ үзэж үс гэзгээ зулгааж яваа нь энэ шүү дээ
Манай улс 34 хувь эзэмшихээрээ л хулхидуулаад байгаа юм биш үү, олигтойхон шиг гэрээ хийгээрэй, өлөв долов хийсэн хулгайчуудыг дундуураа оруулж болохгүй анхаарах хэрэгтэй, та бзхэнд итгэж байгаа ОТ -г давтаж болохгүй
Сайн хичээгээрэй. Бид чинь баялагаа гадагш нь зөөгөөд дууслаа
Юм болгонд хуруу дүрж топ луйварчин болчихоод байгаа амарбаясг�##�ан ч гэх шиг. Одоо энэ нөхдүүд улс оронд ашигтай гэрээ байгуулах нь юу л бол. Хувийн сонирхолтой нөхдүүд гадныхантай нийлж хусахаа бодох байлгүй
сайн л хийгээрэй дээ бурхан бидэнд ашиг орлого өгсө боловч бид ашиглаж чадахгүй ядуу хэвээр
Уран ч эвгүй л эд дээ. Ядахдаа авилга лд автчихгүй шиг гэрээгээ хийгээсэй