УЛС ТӨРУлс төрийн мэдээ

НИТХ | "Зарим шийдвэр давс мэт шорвог байж, улстөрийн олз хайгсдын ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй"

Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдохоор болсонтой холбоотойгоор НИТХ-аар хэлэлцэж байна.

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 16.15 цаг

Хотын даргад дэмжигдсэн Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ. НИТХ-ын дарга, эрхэм төлөөлөгчид өө. Надаад итгэл хүлээлгэж байгаа явдлыг өндөр хариуцлага гэж хүлээж авч байна.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг буюу эзэлж, нийт хүн амын тал хувь буюу 1.7 сая хүн ам амьдарч буй хот нийгэм, эдийн засгийн олон шийдлээ хүлээж, хуримтлагдсан байна.

Мэдээж үе үеийн хотын удирдлагууд энэ бүхнийг зүгээр харж суугаагүй. Цаашид нийслэлийн эрх зүйн байдал түүнийг дагасан олон хууль тогтоомжуудыг шийдэмгий шинэчлэх шаардлага бидний өмнө хүлээгдэж байна. Нийслэлийн хотын иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, бүхий л боломж нөөцүүдээ шахаж ажиллах зорилгоор улстөрийн шийдвэр гаргаж, миний биеийг Нийслэлийн засаг даргад дэвшүүлсэн.

Цаашид ашиг сонирхлын зөрчил, авлигын шинжтэй үйлдлүүд, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа завхарлыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай гэж бодож энэхүү шийдвэрийг гаргасан гэж бодож байна.

Миний бие сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллахыг хүсэж, эрмэлзэж байна.

Зарим шийдвэр шийдэл өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй, улстөрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа харин нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.

Энэ амаргүй цаг үед хүндхэн, зоримог шийдвэрийг гаргаж байж, авлигагүй Улаанбаатарын шинэ сэргэлтийг эрчимжүүлж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж байгаа алба хаагчид хандлагаа өөрчилж, идэвх санаачилга гаргах байх.

Дараах чиглэлд онцгой анхаарч ажиллана.

Нэгдүгээрт, Нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрхзүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийнэ. Улаанбаатар хотын удирдлага зохион байгуулалт, иргэдийн хяналт тавих боломжийг нэмэгдүүлнэ. Үрэлгэн данхар байдлыг танах. Хөгжил, хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ харилцан адилгүй есөн дүүрэг, 204 хорооноос бүрдэж байгааг эргэн харах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар шат шатны 214 Засаг дарга ажиллаж байгаа.


НЭМЭЛТ: 16:10 цаг

-Х.Нямбаатарыг 78,57 хувийн саналаар дэмжиж, Хотын дарга боллоо-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг НИТХ дахь МАН бүлгээс нэр дэвшүүлсэн. НИТХ дахь МАН бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг дэмжье" гэсэн саналыг томъёоллоор санал хураалт явуулъя гэж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад 78,57 хувийн саналаар дэмжигдэж, Хотын дарга боллоо.


НЭМЭЛТ: 15.30 цаг

-Ж.Алдаржавхлан: Доор нь ажилладаг хулгайч сэтгэхүйтэй хүмүүсээс болоод ажлаа өгсөн гэж бодож байгаа-

НИТХ-ын хуралдаан 30 гаруй минут завсарлаад дахин эхэллээ. НИТХ-ын төлөөлөгчид санал хэлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан: Өнгөрсөн гурван жил бидэнтэй хамтарч, мөр зэрэгцэн удирдаж ажилласан Д.Сумъяабазар даргад баярлалаа. "Ковид-19"-ийн цар тахлын үед бараг эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Үерийн үед бараг аврагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Д.Сумъяабазар даргыг чин сэтгэлээсээ ажиллаж байсан гэж бодож байна. Доор нь ажиллаж байсан хулгайч сэтгэхүйтэй хүмүүсээс болоод ажлаа өгсөн гэж бодож байгаа. Х.Нямбаатар даргыг олон жилээс мэднэ. Орон нутгаас ажлын гараагаа эхэлсэн.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Таныг "5Ш ажиллагаагаа нийслэл дээр явуулна" гээд дуулдаад байгаа. Би үүнийг зөв гэж бодож байна. Иргэдийнхээ төлөө биш мөнгө хийх гэж авлига авах гэж орж ирсэн дарга нарын цэгцлэх нь зөв. Фронт руугаа явууллаа гэсэн. Иргэдээ дайсан гэж битгий хараарай. Өмнөх дарга маань "нийслэлийнхээ иргэдийг хайрлаарай" гэх байтал "дараагийн Хотын даргаа хайрлаарай" гэж захьсан. Муйхраар зүтгэхгүй байх гэж итгэж байна.


НЭМЭЛТ: 13.10 цаг

-"Томилогдож амжаагүй байхад ял битгий асуу. Хагас коксыг өндөр үнээр авч туршилт хийх шаардлагагүй"-

Үргэлжлүүлэн НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, Хотын даргад нэр дэвшигч хариулт өгч байна.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: Асуултаа өөрөө сонгож хариулдаг Хотын дарга болох нөхөр ирж байгаа юм байна. Ер нь хэдэн сар хотын даргаар ажиллаад Сонгинохайрханаас нэр дэвшиж, УИХ-д орох юм уу. Үүнд хариулт өгөөч. Өмнөх Хотын дарга ажил хийсэн. Гэвч ирц муутай байсан. Харин одоо Х.Нямбаатар та хэдэн хувийн ирцтэй байх вэ. Гэр хорооллын амьдрах орчинг сайжруулахын тулд юу хийх вэ. Агаарын бохирдол эхлэхээс өмнө та ирлээ. Цаашид яах юм. Автобусны асуудал хэрхэн үргэлжлэх юм. Арванхоёрдугаар сарын 1 гэхэд иргэдийг автобусаар хангаж чадах уу. Ногоон автобусны хэрэг таг чиг боллоо. Газар олголтын авлигын асуудал байсаар. Өмнөх даргын явуулж байсан даргатай таны үйл ажиллагаа хэрхэн уялдах вэ. Өөрийнхөө амбицыг нэг үгээр илэрхийлээч. НИТХ-д хандаж үг хэлмээр байна. 11.50 цагт 157 дугаар захирамж вайбераар орж ирж байна. Таныг чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байсан. Гэтэл аравдугаар сарын 4-нд чөлөөлсөн гэж захирамж орж ирлээ. Энэ юу болоод байгаа юм бэ. Мөн нутгийн удирдлагыг үл тоосон байдал ажиглагдаж байна. Түгжрэлийг хэдэн хувь бууруулах юм. Хүний өмчлөх эрх рүү халдаж, 11 жил явсан ганц хоот Улаанбаатар болсон. УИХ-ын гишүүн хэвээрээ орж ирээд байна. Хуулийн үүднээс яаж тайлбарлах юм.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Захирамжид би хариулт өгье. ЗГХЭГ-аас ердөө өчигдөр орой захирамжийг хүлээж авсан. Албан ёсоор НЗДТГ-т олгосон гэж мэдээлсэн.

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Би 2024 оны УИХ-д нэр дэвшихгүй. Орон нутгийн сонгууль болтол ажиллана. Би эцсийг нь үзнэ. Гэр хорооллыг орон сууцжуулахад дулааны алдагдал ихтэй байдаг гэсэн. Мэргэжлийн байгууллагын хүмүүстэй тооцоо судалгаа хийсний дараагаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Би өчигдөр сайжруулсан түлшний үйлдвэрт очиж, хагас коксон түлшний туршилтыг харсан. Мэргэжлийн байгууллагуудын зарим нь зарчмын ялгаа байхгүй гэх хариулт өгсөн. Агаарын чанарт өөрчлөлт орохгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс богино хугацаанд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг харсны дараагаар шийдвэрлэнэ. Автобусыг Европыг болон бусад үзэсгэлэн худалдаа, үнийн саналыг судалж байна. Худалдан авах хуулиар хугацаа нь эцэслэгдэж тодорхой болох байх. Мөн Засаг даргын хувьд шаардлагатай бүхий л чуулган, хуралдаанд сууж, хамтарч ажиллах болно. Би хувийн судалгааны баггүй болохоор түгжрэлийг бууруулах талаарх мэдээлэл байхгүй байна. Хэрэв танайд байгаа бол би хамтарч ажилахад бэлэн байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: Нэгт, бондын асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Хоёрт, нийслэлийн уул уурхайгаас 2024 онд орлого орж ирэх юм байна. Хэр хэмжээний орлого орж ирэх вэ. Гуравт, нийслэлд хууль зөрчиж байгаа асуудлыг хэрхэн залруулах вэ. Хууль бус томилгоо, Төрийн албаны хуулийг зөрчсөн асуудлыг хэрхэн залруулах вэ. Захын гэр хорооллын ядуурал, ажилгүйдлийн асуудлыг та хэрхэн анхаарах бол. Мөн Цагаан давааны хогийн цэгийг бохирдол, хог хаягдлын асуудал ч байсаар. Үүнийг хэрхэх вэ. Мөн гэмт хэргийн талаар гурван жилийн турш тайлан сонсоогүй.

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Барилгын улирал дуусаж байгаа үед бондыг гаргах шаардлагатай юу гэдгийг бодох хэрэгтэй. Эдийн засгийн тооцооллыг харж байж шийдвэр гаргая. Нийслэлийн уул уурхайн хайгуулын ажил эхлээгүй байгаа. ТЭЗҮ ч батлагдаагүй байгаа гэсэн. Хуулийн хүрээнд энэ ажлыг үргэлжлүүлж болох байх. Төрийн албаны хуулийг зөрчсөн хороон дарга нарын асуудлыг одоо л сонсож байна. Мэдээллийг судалж үзнэ. Гэр хорооллын ядуурал, ажилгүйдэл бол ярьж шийдэх ёстой зүйл мөн. Энэ ондоо багтааж, шинэ концевцийг танилцуулна. Мөн халамжаас татгалзаж, хөдөлмөр эрхлэхийг дэмжиж, мэргэшүүлэх арга замыг нь дэмжиж, шийдвэрлэж, ажиллана. Далан давхрын оршуулгын цэгээс доош хөрсний бохирдол нэмэгдэж байгаа талаар уншсан. Мөн Цагаан давааны хогийн цэгийн бохирдлыг эргэж харна.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Өнөөдөр МАН иргэдийн эрх барих эрх рүү хоёр дахь удаагаа нулимж байна. Өмнөх томилгоо нь хариуцлагаас мултраад, зугтлаа. Таны хувьд хууль бус зүйлтэй тэмцэнэ гэж ярьдаг. Таны Засаг даргаар томилогдохоор ирж буй чинь зөрчилтэй байна. Хотод ямар өөрчлөлт гарах вэ, Засаг дарга нарыг сольсноор.

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Нэр дэвшүүлэх процесс нь Үндсэн хууль зөрчсөн бол цэцэд өргөдөл гаргах эрхтэй. Миний хувьд хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Томилогдож амжаагүй байхад ял асуух байдлаар хийрхсэн улстөржилтийн байдлаар асуулт асуумааргүй байна. Хамт хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа та бүхэнд танилцуулга хийнэ. Санаа бодол, зүрх сэтгэлээ цохилон байж, аливаа шүүмжлэлээс айхгүйгээр, нийгмийн дарамт шахалтаас айхгүйгээр өвчний суурь шалтгааныг зөв оношилж, шийдэх ёстой. Мөн хагас коксыг өндөр үнээр авч, сайжруулсан шахмал түлшний оронд иргэдэд туршилт байдлаар хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн жил бүр 30-40 мянгаар орж ирж байгаа автомашины урсгалыг эхний ээлжид хууль захиргааны шийдвэрээр түр хугацаанд хязгаарлаж байгааг одоо байгаа автомашиныхаа хөдөлгөөнийг зохицуулах, зам засвраыг хэрхэн нэмэгдүүлэх гэх мэт алсыг харсан бодлогыг харъя. Дугаарын зохицуулалт алдсан бас оносон зүйл бий.


НЭМЭЛТ: 12.30 цаг

-Х.Нямбаатарыг сонгох асуудлыг НИТХ хэлэлцэж байна-

НИТХ дэх МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргаж байна.

Үүнд, хуулийн шаардлага хангасан нэр дэвшигч Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид НИТХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаас 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй: Хууль зүйн сайд хүний хувьд олон том ажлуудыг эхлүүлсэн. Намын төлөөлөгчийн хувьд улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна. Эхлүүлсэн томоохон ажлуудаа цаашид хэрхэх вэ. Хоёрт, нийслэлийн асуудлууд цаг хугацаатай уралдаж, тодорхой хэмжээнд хийж байгаа нь үнэн. Нийгэмд хэлэлцүүлэг болж буй асуудлуудад Хотын дарга ямар байр суурьтай байна вэ. Гуравт, хотод үүссэн хүндрэлүүдийг шийдэх олон арга бий. Хэрхэн асуудалд хандаж ажиллах вэ.

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Одоо 13 хуулийг холбогдох байнгын хороонд хэлэлцэж байгаа. 23 хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Шинэ сайдын хувьд Гэр бүлийн дагнасан шүүхийн асуудлыг хөндөж байгаа. Төрийн ажлын залгамжийг үргэлжлүүлж байгаа Б.Энхбаяр сайдад талархаж байна. Эхлүүлсэн ажлуудын маань үр дүнгүүд гарч эхэлсэн. БНФУ-д Засгийн газрыг төлөөлсөн ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн өнөөдөр ураны төслийн үндсэн суурь нөхцөлийн хэлэлцээрт гарын үсэг зураг байх. Төмөр замын гэрээнүүд урагшилсан. Саарал жагсаалтаас гарсан гэх мэт ажлын маань үр дүнгүүд бий.

НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр: Д.Сумъяабазар даргад алдаа оноо байсан. Ард иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Бидэнд ололттой зүйлс бий. УИХ болон хотын хооронд ажлын уялдаа сайжирсан. Олон зүйлийг дурдаж болно. Х.Нямбаатар нэр дэвшигчид амжилт хүсье. Нэгт, агаарын бохирдолтой холбоотойгоор шахмал түлшний асуудлыг хэрхэх вэ. Дагуул хот руу нийт төсвийн хэдэн хувийг шийдэх вэ, хэрхэн анхаарах вэ. Үйлдвэрлэлийн парк төлөвлөлт ажил хүлээгдсээр байна. Эрх зүйн ямар гарц гаргалгаа байгаа, хэрхэн үр ашигтай ажиллах вэ. Түүнчлэн автобусны парк шинэчлэлтийг хэдий хэр богино хугацаанд шийдэх вэ. Шуурхай хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн ажилгүйдлийг яах вэ. Хэрхэн шинэчлэлт хийх бол.

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Хүн амын механик өсөлтүүд болон хөрс, ус агаарын бохирдлыг хамт шийдэхээс өөр арга байхгүй. Автомашины механик өсөлтүүдийг хязгаарлаж, түгжрэлийг хэрхэн шийдэх, масс тээврийн хэрэгслийг хооронд нь хэрхэн уялдуулахыг эрэлхийлэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотын дундаж хурд 5 км/цагаас доош орох эрсдэлтэй байна. Дэлхийн дундаж нь км/ц байдаг. Иргэдийн тээврийн хэрэгсэл худалдан авахыг хориглохоос илүүтэй, тээврийн хэрэгслийг ашиглахад нь анхаарах хэрэгтэй.

Мөн шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг хэрхэн бууруулахад анхаарах хэрэгтэй. Дахин төлөвлөлтийг эргэн харах хэрэгтэй. Ойрын хугацаанд шахмал түлшнээс өөрөөр бусад халаалтын асуудлыг хөгжүүлэхэд чиглэнэ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга: Таныг УИХ-ын бүлэг дэх МАН-ын бүлэгт Ерөнхий сайд санал оруулж, НИТХ-аар ёслол болгож таныг оруулж ирсэн. Иргэдийн хурал чинь чадамжгүй харагдаж байна.

Та ирэх жилийн сонгуульд их хурал руу орох уу, эсвэл нийслэлийн багаа ирэх жилийн орон нутгийн сонгуульд авч орох уу. Хоёрт, нийслэлд уурхай барина гээд л Д.Сумъяабазар явсан. Та бол 5Ш ажиллагааг одоо нийслэлд хэрэгжүүлнэ гэж байгаа. Ногоон автобусаар дамжиж нийтийн тээвэрт бий болсон мафийг яах вэ.

Согтуугаар жолоо барьдаг хүмүүсийг хэрхэн зохицуулах юм. 5Ш ажиллагааны хүрээнд яг юу хийх юм. Та тайлангаа хаана тавих юм. Д.Сумъяабазар дарга иргэдийн хуралд тавьдаггүй байсан. Нийслэл дээр хөгжил яримаар байна. Сангийн сайд, эсвэл Эдийн засаг, хөгжлийн сайдаа явуулж байж, хөгжихөөр байна. Хот хөгжүүлэх тал дээр танд ямар төлөвлөгөө байгаа юм. ХҮН намын бүлэг хяналт тавьж, шахаж ажиллана. Засаг даргын хувьд одоо түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ. Мөн хагас кокс дээр та ямар бодлого баримтлах юм.

Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар: Д.Гантулга төлөөлөгч өө, Та буруу ойлголттой байна. Намайг нэр дэвшүүлэх асуудлыг УИХ-ын МАН-ын бүлэг дээр яриагүй. Намын удирдах зөвлөл дээр гарсан шийдвэрийн дагуу НИТХ-ын МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшүүлсэн.

Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан. Одоогийн сайд дээр ямар нэгэн сэтгэгдэл хэлэхгүй. Хийсэн, байсан цаг хугацаа бүр тэнд үлдэх ёстой. Ажлаа өгснийхөө дараа дараагийн хүмүүсийн ажилд орооцолдох нь тохиромжгүй. Их хотын хөгжил цэцэглэлтийн төлөө бодож, санаж буй бүхнээ тооцоо судалгаатайгаар НИТХ-д танилцуулж явна. Би шийдвэр гаргахаас айдаггүй. Шийдвэр бүр гарц гаргалгаа болох ёстой.

Автобустай холбоотой асуудлыг худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчигдсөн бол өмнө нь үүссэн өр төлбөр дээр хэлэлцээр хийх асуудал яригдах юм. Шинэ автобус худалдан авалтыг энэ ондоо багтааж, нийтийн тээврийн шинэчлэлийг үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй.

Торгууль, шийтгэлээ төлөөгүй хүмүүсийг хөдөлгөөнд оруулахгүй байх асуудлыг өмнө нь хуулийн нэмэлтэд тусгаж байсан. Одоогийн сайд илүү боловсронгуй болгож, УИХ-ыд өргөн барьж байгаа юм билээ.


НЭМЭЛТ: 12.20 цаг

-"Хурлын даргыг огцруулах санал гаргаж байна"-

НИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаан эхэллээ.

Хурлын эхэнд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотойгоор асуудлыг хэлэлцэнэ. Оролцвол зохих 45 төлөөлөгчөөс 42 нь хуралдааны танхимд ирлээ" хэмээлээ.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, танилцуулах юм. Үүнд,

  • Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
  • НИТХ-ын МАН-ын бүлгийн саналыг танилцуулах ажээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Ардчилсан намын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбоотойгоор санал хэлье. Хотын даргын хүч нь нэгдэхгүй байсаар огцорлоо. Хотын даргад хяналт тавьж чадаагүй хурлын дарга давхар хариуцлага хүлээмээр байна. Ж.Батбаясгалан даргыг огцруулах санал гаргаж байна. Хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Хэлэлцэх асуудалд оруулах гэж байгаа юм уу. Хяналтыг хурлын дарга бус хурлаараа хэлэлцдэг. Огцорвол бүгд огцорно.


ЭХЛЭЛ: 09.55 цаг

-Х.Нямбаатарын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ-

Өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Мөн тэрбээр, чөлөөлөгдөх саналаа УИХ-д гаргасны дагуу эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан хэлэлцэж, УИХ-ын гишүүдээс санал хураах зарчмаар чөлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-12 13:17

Батбаясг�##�ан гэнэ үү. Энэ суганы үс хэзээ дарга болчихвоо

Буриад
Буриад
2023-10-12 19:04
Reply to  Зочин

АН дахь нийслэлийн төллгчид нуусан сумаараа
Харваж эхэллээ Сумьяабазар сайн ажилласан
Харин түүний үүрэнд байсан өдөөн хангагчид
Гулг�##�таар байгаад явуулчих шив дээ Та нарын
Хэн ч ингэж ажиллаж чадкү ш дээ Амаараа ажил хийгээд ээ

Зочин
Зочин
2023-10-12 14:10

Батбаясг�##�ан олон жил хотод ажиллаж бгаа гэвч яг хийсэн юм огт байхгүй байгаад л байдаг жамъян гуайн хүү болохоор байж л байгуу

Зочин
Зочин
2023-10-12 16:55

Дүү чадна ард нь өлхөн гараарай амжилт

Зочин
Зочин
2023-10-12 17:32

�##�даржавхлан битгий пялдагадаад бай,

Зочин
Зочин
2023-10-13 11:18

Ийм хүнээ тавих ёстой. АНынхан солиороод л .

Холбоотой мэдээ

Back to top button