НИЙГЭМНийгэм мэдээ

Нэг дороос | “Очир дагинас” ХХК химийн бодисоо бохирын цооногт асгасан гэх мэдээллийг захирал нь үгүйсгэв

Энэ сарын буюу аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим тодорхойгүй угаар, газын үнэр хот даяар тархсан. Уг мэдээллийг eguur.mn мэдээлллийн агентлаг "Нэг дороос" агуулгаар нэгтгэн хүргэж байна.


НЭМЭЛТ: 20.45 цаг

“Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо шугамын хоолой руу асгасан байж болзошгүй гэх хэргийг шалгаж эхэлсэн хуулийн байгууллагынхан 20.30 цагт гарч явцгаав.

Тэд өдрийн 13.30 цагаас 20.30 хүртэл бүтэн долоон цагийн турш эл компанид ажилласан юм.

Хуулийн байгууллагынхан явсны дараа тус компанийн Гүйцэтгэх захирал гарч явахдаа “Хиамны үйлдвэрт юу байдаг юм. Юу гарах юм. Хиам хэрхэн яаж хийдгийг долоон цаг шалгалаа. Хиам яаж хийдэг юм. Амтлагч, давс хийх үү. Яаж шарах уу, шарсан хиамаа хэрхэн угаах уу, сойх уу гэх мэт зүйл асуулаа” хэмээн хариулж, дээрх мэдээллийг эрс үгүйсгэв.


НЭМЭЛТ: 19.20 цаг

-“Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо шугамын хоолой руу асгасан байж болзошгүй тул шалгаж эхэлжээ-

Шууд дамжуулалт:

Цагдаа болон тагнуулын байгууллага “Очир дагинас” ХХК-ийн хашаанд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байна. Эл ажиллагаа бараг зургаан цаг явагдаж байгаа юм. Орой 18.30 цагийн үед цагдаагийн байгууллагын автомашинууд нэмэгдэж ирсэн.

Хамгийн сүүлийн мэдээллээр “Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо магистрал шугамын хоолой руу асгасан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.


НЭМЭЛТ: 18.00 цаг

-Газ мэт үнэр эхэлж тархсан гэж үзээд буй “Очир дагинас”-т тагнуулын байгууллага ажиллаж байна-

Албаны хүмүүс уг үнэрийг өчигдөр шөнийн 23 цагаас эхэлсэн гэж үзэж байгаа бөгөөд тухайлсан газруудаас мэргэжлийн байгууллагуудад 230 гаруй дуудлага ирсэн байна. Нөхцөл байдлыг тодруулах ажлын хүрээнд Хонхор дахь "Сод монгол" ШТС, мөн "Очир дагинас" ХХК-ийн орчныг шалгаж байна.

Албаны хүмүүс "Очир дагинас" ХХК-ийн хашаан дахь худаг улмаар үйлдвэрийн байр руу орж 5 цаг орчим ажиллаж байна. Одоогоор уг газраас лаборторийн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий байгууллагууд явж, Цагдаа, Тагнуулын байгууллагын төлөөлөл үлдэн ажиллаж байна.


НЭМЭЛТ 16.13 цаг

-Албаныхан "Очир дагинас" ХХК-ийн үйлдвэрийн байр руу ороод хоёр цаг болж байна-

Нийслэл орчим тархсан тодорхойгүй үнэрийн учир шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "Очир дагинас" ХХК-ийн хашаанд ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл албаны хүмүүс тухайн компанийн үйлдвэрийн байр руу ороод хоёр цаг гаруй болж байна. Дундуур нь нэгэн мэргэжилтэн хэмжилтийн үр дүнг баталгаажуулж зарлахад бэлэн биш байна гэж хэлснээс өөр шинэ нөхцөл байдал үүсээгүй байгаа юм. Мөн үзлэг хийсэн цооногуудаас өндөр үзүүлэлттэй нэг л газар байна гэж мэдэгдэж. Хэвлэлийнхэн үүнийг Дүнжингарав худалдааны төвийн хашаан доторх цооног болов уу хэмээн таамаглаж байна. Учир нь өнөөдрийн үргэлжилж буй үйл явцын туршид Дүнжингарав орчмоос газ мэт үнэр маш ихээр мэдрэгдсэн.

Одоогийн байдлаар бохирын цооног руу ажилласан тос масло их хэмжээгээр хийснээр урвалд орж метан бутан гэх хий үүсгэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт, таамаглал хэвээр байна.

Харин өглөөнөөс эхэлж мэдээлэгдсэн газын үйлдвэр дэлбэрсэн, газ алдагдсан зэрэг мэдээлэл үгүйсгэгдсэн юм.

НЭМЭЛТ: 15.00 цаг

-"Очир дагинас" ХХК-ийн хашаан дахь худагт хэмжилт хийсэн ч, илэрсэнгүй-

Албаныхан Налайх дүүргийн нутаг дэвсгэр Хонхор чиглэлд үргэлжлүүлэн ажилласаар байна. Тодруулбал, "Очир дагинас" ХХК-ийн хашаан дахь худагт хэмжилт хийхэд асуудал илэрсэнгүй. Иймд ажилласан тос масло цооногт нийлүүлсэн голомтыг тогтоохоор эрлийг цааш үргэлжлүүлэн ажиллаж байна.


НЭМЭЛТ: 14:40 цаг

-Ажилласан тос масло цооногт нийлүүлсэн голомтыг тогтоохоор албаныхан Хонхор чиглэлд ажиллаж байна-

Шууд дамжуулалт:

Нийслэл орчим тархсан тодорхойгүй үнэрийн учир шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хонхор орчим ажиллаад, цааш хөдөллөө. НОБГ, НЦГ, УСУГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл тархсан хийн голомтыг тогтоохоор эхлээд Дүнжингарав худалдааны төв орчмоос бохирын цооногоос дээж авсан.

Ингэхэд ашигласан тос маслыг бохир цооногоор дамжуулан шугам хоолой руу асгасан байж болзошгүй урьдчилсан дүгнэлт гарсан.

Гэвч одоогоор уг дүгнэлт батлагдаагүй. Учир нь Хонхор орчмоос ямар нэг бодис асгасан нөхцөл байдал тогтоогдоогүй, цаашхи үзлэг шалгалтыг үргэлжлүүлж байна.  Яг одоо тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир даганис” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж болзошгүй гэв. Тус компани ашигласан тос масло их хэмжээгээр хэрэглэдэггүй ч өөр бодис алдагдсан байж болзошгүй учир нягтлах шалтгаан болж байгаа юм. Албаныхны хяналт шалгалт цааш үргэлжилнэ. Энэ үеэр тухайн нутаг дэвсгэрт байдаг ААН-үүдийн үйл ажиллагааг шалгаж магадгүй байгаа юм.


НЭМЭЛТ: 13:10 цаг

Фото: Дүнжингарав орчмын бохирын цооногуудад үзлэг хийж байна-

Дүнжингарав худалдааны төвд ахуйн газ алдагдсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогдож, холбогдох албаныхан ажиллаж буйг бид шууд дамжуулан хүргэсэн. Холбогдох албаныхан Дүнжингарав худалдааны төвийн ойр орчмын цэгүүдэд үзлэг хийж байна.

Дөнгөж сая УСУГ, НОБГ, НЦГ-аас бүрдсэн мэргэжлийн баг Дүнжингарав худалдааны төвийн хойд талын траншейнуудад шалгалт хийлээ. Тодруулбал, уг асуудал нь бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байгаа. Албаныхан багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Голомтыг тогтоохоор ажиллаж байна.

Мөн энд ажилласан Орчны агаарын хяналтын явуулын баг агаарын чанарын хяналт хийж ажиллаж байна, лабораторийн дүн шинжилгээ гарснаар агаарын чанарын мэдээллийг өгөх боломжтой гэлээ.

Дүнжингарав орчмын эргэн тойронд тухайн үнэр маш их хэмжээгээр үнэртэж байгаа бөгөөд худалдааны төв өнөөдөр ажиллахгүй байгаа юм.

Мэдээллийн шууд дамжуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.


НЭМЭЛТ: 12:34 цаг

-Дүнжингарав худалдааны төвд газ алдагдаж, өнөөдөр ажиллахгүй гэж мэдэгдээд байна-

Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд Дүнжингарав худалдааны төвд ажиллаж байна. www.eguur.mn мэдээллийн агентлагийн сурвалжлах баг яг одоо Дүнжингарав худалдааны төвт ирээд байна.

Өнөө өглөөнөөс эхэлж тархсан үнэрийн шалтгааныг тодруулахаар ажилласан мэргэжлийн байгууллагууд аль ч дүүргээс ямар нэг шалтгаан олоогүй. Харин яг одоо Дүнжингарав худалдааны төв дээр Орчны агаарын хяналтын явуулын баг очоод байна. Тус худалдааны төв 10 цагаас нээж үйл ажиллагаагаа эхэлдэг ч өнөөдөр ажиллахгүй хэмээн иргэдийг үүднээсээ буцааж байна.

Харин сэтгүүлч мэдээлэл авах зорилгоор хаалгад дөхөхөд газ үнэртэж байсан, лангуу түрээслэгчид эд материалаа шалгах зорилгоор орчинд дөхөхөд нулимс асгарах хэмжээнд ууршсан байна гэж ярьцгаажээ.

Мэдээллийн шууд дамжуулалт ЭНД ДАРЖ үзнэ үү.


НЭМЭЛТ: 12:15 цаг

-С.Амарсайхан: Мэргэжлийн байгууллагууд бүх дүүргийг шалгасан, яг одоо Дүнжингарав орчим ажиллаж байна-

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Мэргэжлийн байгууллагууд өглөөнөөс эхлээд бүх дүүргээр хяналт хийж байна. Яг одоо бол албаны хүмүүс Дүнжингарав орчим хяналт хийгээд явж байна гэсэн мэдээлэл өглөө. Налайх дүүрэгт газ дэлбэрсэн асуудал бол өнгөрсөн сарын 25-нд болсон. Иргэн гагнуур хийж байгаад баллонтой газ дэлбэрсэн ахуйн осол болсон. Өнөөдрийн энэ нөхцөл байдалтай ямар ч холбоогүй. Налайх дүүрэгт төмрийн хоёр үйлдвэр байдгийн нэг л ажиллаж байгаа.

Мэргэжлийн байгууллагуудаас бүх дүүргийн хэмжээнд давхар нягталж эрсдэл байгаа эсэхийг шалгаж байгаа. Энэ ажлын хүрээнд л Налайх дүүрэгт ажиллаж байна. Хамгийн сүүлд бидэнд ирсэн мэдээллээр бүх дүүргээр явсан, ямар нэгэн газ, нефтийн бүтээгдэхүүн алдагдсан зүйл алга. Яг одоо Дүнжингарав орчим явна гэж хэллээ” гэв.


НЭМЭЛТ: 11:30 цаг

-Хор судлал шуурхай удирдлагын төв шалтгааныг тодруулахаар ажиллаж байна-

Энэ сарын буюу аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим тодорхойгүй угаар, газын үнэр хот даяар тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн Хор судлалын шуурхай удирдлагын төвөөс учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэг дүгнэлт тайлбар өгөх хэмжээнд асуудал тодорхой болоогүй байна гэлээ. Уг асуудлаар БЗД Налайх орчим газын үйлдвэр дэлбэрсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар Налайх дүүргийн ОБХ "5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах техникийн ашигласан масло дахин боловсруулах үйлдвэр дээр өчигдөр очиж хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаагаа явуулаагүй байсан. Мөн Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрладаг төмрийн үйлдвэр дээр газ дэлбэрэлт болоогүй гэдэг тайлбар мэдээллийг өглөө. Албаныхан одоо дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдээр хяналт шалгалтаар явж учир шалтгааныг тодруулах ажиллаж байна" гэх мэдээлэл өглөө.


ЭХЛЭЛ 09:48 цаг

-ТТТ нүүрс туршаагүй, үйлдвэрийн осол гараагүй. Үнэрийг тодруулахаар Хонхорт ажиллаж байна-

Энэ сарын буюу аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнөөс хойш Улаанбаатар орчим угаар, газ үнэртэж байгаа гэх олон нийтийн мэдээлэл бий.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас тодруулахад "Ямар нэгэн осол, үйлдвэрийн гэмтэл, дэлбэрэлт болоогүй. Мөн одоогийн үүсээд буй асуудал нь манайх дээр ирээгүй байна. Харьяа газраас шалгаж, тодруулж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.

Нийслэлийн ОБГ-аас уг асуудалтай холбоотойгоор "Ямар нэгэн үйлдвэрийн дэлбэрэлт, ослын дуудлага бүртгэгдээгүй" гэх тайлбарыг хэвлэлүүдэд өгчээ.

Тэгвэл "Тавантолгой түлш"-ээс энэ талаар тодруулахад "Үйлдвэрээс хамаарсан эсвэл аль нэг түлштэй холбоогүй. Мөн ямарваа нэгэн төрлийн түлшийг туршаагүй" гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын орлогч дарга шалгалтын ажил хийхээр Хонхор руу явсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Олон нийтийн дунд есдүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт газ дэлбэрсэн харамсалтай хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг түгээгээд байгаа билээ. Тэгвэл холбогдох эх сурвалжууд уг хэрэгтэй ямарваа нэгэн байдлаар холбоогүй хэмээх тайлбарыг өгч байна.

Ташрамд, өнөөдрийн агаарын чанарын мэдээг хүргэе.


Шууд дамжуулалтыг: Сэтгүүлч М.Тэнгис, Зураглаач О.Улсболд

Редакциас: Сэтгүүлч Н.Анужин, Б.Отгонбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2023 13:23

Дүүрчихсэн юм бэ. Хордоод үхэж дуусах юм уу хаашаа юм

Зочин
Зочин
10 сар 12, 2023 13:38

дүнжингаравын зүүн т�##�ын зөөврийн машин бохир асгадаг худгууд руу химийн бодис асгасан бж магадгүй шүү Өглөө 7 цагт тэнд овоо хүчтэй бна лээ

Зочин
Зочин
10 сар 12, 2023 14:12

Ямар хариуцлагагүй юм бэ энэ улсад эзэн байна уу?????

Зочин
Зочин
10 сар 12, 2023 14:48

УБ. Хогийн газар юунд тийшээ явж амьдардаг байнаа үхрүүд л юм даа чааваас

Зочин
Зочин
10 сар 12, 2023 17:03

БАКТЕРЛОГИЙН БӨМБӨГ ХАЯСАН БАЙВАЛ ЯАНА

Зочин
Зочин
10 сар 12, 2023 17:28

оросууд хорлон сүйтгэх ажиллагаа хийж байнуу?

Зочин
Зочин
10 сар 12, 2023 18:24

Авилга авчихгүйхэн шиг илрүүлээгүй дээ

Zochin
Zochin
10 сар 12, 2023 20:06

iimerhu l huldu uher mongoldoo

Zochin
Zochin
10 сар 12, 2023 20:07

hden butelgui mongolin l ajil bhda

Зочин
Зочин
10 сар 12, 2023 20:07

Юу байв гэдгийг нь мэддэг мэргэжилтэн байдаг болов уу.

Зочин
Зочин
10 сар 12, 2023 21:13

Хэд хоногийн 2 удаагийн давтамжтай офицер орчимд үнэртсэн

Зочин
Зочин
10 сар 12, 2023 21:21

Газын зурвасынхан яана даа.Хөдөөрүүгээ гарцгаа даа.

Зочин
Зочин
10 сар 12, 2023 21:51

umhii hyamnii tsehyyd, mongold oligtoi ideh hiam ch bhgui

Зочин
Зочин
10 сар 12, 2023 22:37

Захир�##� нь гэж бас л танил т�##� нөхөр байгаа мэдээж Монгол л болсон хойно тэгээд асгасан ч худ�##�аа ярина шүү дээ

Зочин
Зочин
10 сар 14, 2023 15:05
Reply to  Зочин

ШААГААД БАЙ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ИНГЭЖ БИЗНЕСИЙН НЭР ТӨРД ХАЛДАХАА БОЛЬМООР ЮМ

Зочин
Зочин
10 сар 12, 2023 22:42

Танайх яахаараа үнэн юм бичиж байхад зарим үсэг үгийг нь хасаад байдаг юм бэ ямар хара�##� бичсэн биш

Зочин
Зочин
10 сар 14, 2023 15:07
Reply to  Зочин

А+Л гэдэг үгэнд дургүй сайт юм бна, үгэн дунд байхыг ч харж тэвчдэггүй бололтой хахаха

Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр чухал...
Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр чухал...
10 сар 13, 2023 08:03

Нэгэнт хуулийн байгууллага нь ш�##�гаж эхэлсэн бол прокурор нь хян�##�таа хэрэгжүүлж, шат шатны шүүх нт эцсийн шийдвэрээ гаргах хүртэл нийгэм, олон нийт ийм тийм гэж т�##�цаж хуваагдах, хувь дүгнэлт хийх нь зохимжгүй байх. Чухам мах махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байд�##�, хүн, амьтны амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байд�##� үүссэн бол зах зээлд нийлүүлэгдсэн бараа, бүтээгэхүүнийг түргэн шуурхай эргүүлэн татах үйл ажиллагаа явагдсан эсэх т�##�аар зохих байгууллагуудаас зориуд тодруулах нь зүйтэй байх.

ЗзочиночинЗочинЗзочиночин Зорчин
ЗзочиночинЗочинЗзочиночин Зорчин
10 сар 15, 2023 18:46

Өглөө эртнээс толгой өвдөж, дотор муухайрч унах дөхлөө. Энхийн цагт ингэж хордуулдаг яасан хүмүүс вэ ???? Буруутанд арга хэмжээ авах хэрэгтэй бна. Эрүүл мэндээрээ хохирох юмаа.

Уншигч
Уншигч
10 сар 15, 2023 19:51

Газ шиг үнэртэй юу юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button