Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун, Владимир Путин нар захидал солилцжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр /2023.10.12/ захидал солилцсон байна. Умард Солонгосын төрийн өмчит “KCNA” агентлаг мэдээлэхдээ Ким Жон Ун харилцаагаа сайжруулахыг амлаж, империалистүүдээс ирж буй шахалтын эсрэг ялалт байгуулахыг ерөөж бичсэн гэжээ.

Тэд хоёр улсын дипломат харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан захидал солилцсон байна. Өнгөрсөн сард Ким Жон Ун, Путин нар дээд хэмжээний уулзалт хийсэн. Мэргэжилтнүүд тэднийг тус уулзалтын хүрээнд цэргийн хамтын ажиллагаа, Хойд Солонгосын хиймэл дагуулын хөтөлбөр, Украины дайны талаар хэлэлцсэн гэж таамаглаж байгаа юм.

Ким Жон Ун бичсэн захидалдаа айлчлалын үеэр илэн далангүй, өргөн хүрээний хэлэлцээ хийсэндээ туйлын сэтгэл хангалуун байна гэж бичжээ. Мөн тэрбээр ОХУ, БНАСАУ-ын харилцааг шинэ өндөрлөгт хүргэж, Украины асуудлаар барууны орнуудын үзүүлж буй дарамт шахалтыг эсэргүүцэхэд нь амжилт хүссэн байна.

Харин Путин илгээсэн захидалдаа саяхны уулзалт нь харилцаа хөгжиж буйн нотолгоо гэжээ. Тэрбээр “Хэлэлцээг хэрэгжүүлэх нь хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button