Францын айлчлалын эргэн тойронд: Улаанбаатарын нэрэмжит гудамжийг Парист байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Энэ нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд БНФУ-д хийж буй анхны төрийн айлчлал юм. Тэгвэл айлчлалын үеэр дараах үйл явдлууд өрнөсөн байна. Уншигч та бүхэнд товчилж, багцлан хүргэе.
НЭГТ. Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэсэн гэрчилгээг гардуулав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгуулагын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцжээ. Эл уулзалтын үеэр Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн сертификатыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулж өгсөн байна.
ХОЁРТ. Иргэдийг тухтай амьдрахад саад болж буй бэрхшээлийн шийдэлд снаал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНФУ-ын Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхсан юм. Энэ үеэр нийслэлийн иргэдийн тав тухтай, аюулгүй аж төрөхөд сөргөөр нөлөөлж буй бэрхшээлийг шийдсэн туршлагаасаа хуваалцахын чухлыг онцолж, энэ чиглэлээрх хоёр нийслэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Түүнчлэн "Парис-2024" олимпын наадмын үеэр Монголын олимпод оролцох баг бүрэлдэхүүнтэй хэрхэн ажиллах, соёл урлагийн чиглэлээр Паристай хэрхэн хамтарч ажиллах, хоорондын хэлхээ холбоог сайжруулах талаар ярилцсан байна.
ГУРАВТ. Улаанбаатар хотын нэрэмжит гудамж Парист бий болно.
Хоёр улсын хооронд ярьсан өөр нэгэн асуудал бол Улаанбаатар хотын нэрэмжилт гудамжийг Парис хотод байгуулж, нэрлэх талаар санал солилцсон явдал юм.
ДӨРӨВТ. Хааны дуурийн театрт Морин хуурын чуулга анх удаа тоглолтоо хийв.
Версалийн хааны ордны Хааны дуурийн театрт Морин хуурын чуулга анх удаагаа тоглолтоо хийсэн байна. Уг тоглолтод Францын төрийн өндөр түвшний зүтгэлтнүүд, Парис хотын дарга, парламентын гишүүд уригджээ.
ТАВД. Хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулах талаар санал солилцжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНФУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхжээ. Саяхан болсон сонгуульд ялалт байгуулсан Жерар Ларшеп Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүслээ.
Хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэхийн тулд эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талаар талууд санал солилцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үгээ үлдээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.