Гадаад мэдээДЭЛХИЙ

Жэйда Смитт 7 жилийн өмнө Уилл Смиттээс “салсан” гэж хэлжээ

Жэйда Пинкэтт Смитт саяхан өгсөн ярилцлагадаа 2016 оноос хойш Уилл Смиттээс тусдаа амьдарч байгаа гэж хэлжээ. Тэрбээр “NBC” агентлагийн Хода Кобт сэтгүүлчтэй ярилцахдаа салсан гэдгээ олонд хэлэхэд бэлэн биш байсан тул мэдэгдээгүй гэсэн байна.

Кобтд хандаж Жэйда “Бид хоёр яаж хүмүүст хэлэх юм бэ. Яаж хэлэх ёстой гэдгээ ойлгохгүй байсан” гэж хэлжээ. Уилл Жэйда хоёр 1997 онд хуримаа хийж, гэрлэлтээ батлуулсан. Тэд салалтаа хуулийн дагуу батлуулаагүй байгаа юм.

2016 оноос тусдаа амьдарч эхэлсний дараа тэдний гэр бүлд хүндрэл учирч эхэлсэн. 2020 оны долоодугаар сард Жэйда дуучин Аугуст Алсинатай дурлалын холбоо үүсгэсэн. Энэ талаараа Жэйда Уиллтэй хамт “Red Table Talk” шоунд орохдоо ярьж, Аугусттэй холбоо үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан.

Мөн 2022 оны Оскарын шагналын үеэр Уилл комедиан Крис Рокыг алгадсан юм. Жэйда саяхан өгсөн ярилцлагадаа тэдний хурим олон зүйлийн улмаас бутарсан гэжээ. Мөн тэрбээр “2016 он гэхэд бид хоёр хичээхээс залхаж эхэлсэн” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2023 17:13

Хурим биш гэрлэлт гээч

Холбоотой мэдээ

Back to top button