БНСУ-д хэл сурахаар ирсэн 10 оюутан тутмын 4 нь визний хугацаагаа хэтрүүлжээ

Өмнөд Солонгосын Парламентын гишүүн мягмар гарагт /2023.10.10/ мэдэгдэл хийхдээ 10 гадаад оюутан тутмын 4 нь визний хугацаа хэтрүүлсэн учир засгийн газраа виз шалгах ажлыг чангатгахыг уриалжээ.
Хууль тогтоогч Чо Жун Хун D-4 виз авсан 64,094 гадаадын иргэний 39.9 хувь буюу 25,898 нь визний хугацаа нь зургаадугаар сард дууссан ч Өмнөд Солонгост үлдсэн байна. БНСУ-ын Хууль зүйн яам эрх баригчид холбоо барихаар оролдоход хариу өгөхгүй байх эсвэл хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байвал хууль бус цагаач гэж ангилдаг.

D-4 визийг БНСУ-д орж ирж буй хэлний бэлтгэлт суух оюутнуудад олгодог. Хууль бус цагаач болсон 25,898 оюутны 22,760 нь Вьетнам, 1,054 нь Узбекистан, 820 Монголын иргэн байгаа юм.
Чо хууль бусаар улсад нь үлдсэн оюутнуудын ихэнх нь хичээлээ дундаас нь хаясан байдаг гэжээ. Тухайлбал 2019 оны арван хоёрдугаар 164 Вьетнам иргэн Инчоны үндэсний их сургуулийн солонгос хэлний сургуульд элсэж орсон аж. Тэдгээр 164 оюутнууд хичээл эхлээд гурваас дөрвөн сарын дараа сургуульдаа явахаа болсон байна.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.