Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Израилд айлчилна

Газын зурваст үүссэн нөхцөл байдал өргөн хүрээний дайн болохоос сэргийлэхийн тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилыг зорьжээ.

Блинкен Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху зэрэг ахлах албан тушаалтнуудтай уулзах юм. Тэрбээр Израил руу нисэх онгоцонд суухаасаа өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ “Би АНУ Израилын талд зогсоно гэх маш энгийн бөгөөд ойлгомжтой мессеж өгөхөөр явж байна” гэж хэлсэн байна.

Хамас бүлэг 100 гаруй хүнийг барьцаалж авсан байгаа. Үүнтэй холбогдон тус бүс нутаг дахь АНУ-ын холбоотнуудтай хамтран барьцаалагдсан хүмүүсийг суллах тал дээр Блинкен ажиллаж юм.

Тэрбээр Израилаас гадна Йорданд очино. Мөн баасан гарагт /2023.10.13/ Блинкен Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзах юм. Аббас Хамас бүлэгтэй ямар нэгэн холбоо байхгүй. Тэрбээр Уэст Банк дахь Фатах намын засгийн газрыг удирддаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button