УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлд бугшсан авлигыг задлахад таны эр зориг, улстөрийн манлайлал хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын даргаар Х.Нямбаатарыг батламжлан захирамж гаргаж, тамга гардуулахаа нийслэлчүүдэд хандан үг хэллээ.

Тэрбээр “Х.Нямбаатар та ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа дээд шатагд бугшсан авлигыг илрүүлж, далд эдийн засаг тэлэхэд өндөр оролцсон.

Эдийн засгаа хүртээмжтэй байлгахын тулд дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь ажиллаж, амьдардаг нийслэлд бугшсан авлигын системийг задлахаар өөр гарцгүй юм. Тийм ч учраас таны эр зориг, улстөрийн манлайлал нийслэлд хэрэгтэй болж байна.

Өнгөрсөн 30 жилийн газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлүүд, цаанас нь нуугдаж байгаа авлига болон албан тушаалтнууд, СӨХ, албан тушаалтнууд, нэр бүхий шүүгчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлүүдийг цэгцлэх шаардлага байна. Сургуулийн газар, хороолол доторх хороолол, “жуулчны отог” нэртэй хаус хотхонууд гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг бий болгосон улстөрчид тэдний нөлөө бүхий хүмүүсийг илрүүлэн гаргах шаардлагатай.

Нийтийн тээвэр болон таксины стандартыг шинэчлэн тогтоох шаардлагатай байна. Ямар ч хувийн эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг нь ардчилсан улс орнуудын хөгжлийн зарчим билээ.

Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын голдирлыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүдийн эрх ашиг хохирох ёсгүй.

Нийслэлчүүд алдагдсан боломжийн өртөг, алдагдсан ногоон байгууламж, алдагдсан нийтийн талбайгаа нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна.

Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд утгаар улстөрчид болон албан тушаалтнуудад Ерөнхий сайдын хувьд хатуу анхааруулж байна.

Х.Нямбаатар таныг нийслэл хотын тулгамдаж байгаа асуудлыг хурдтай, зоригтой шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
10 сар 12, 2023 22:30

Nyambaatar bol sumiyabazariin dyy ni gej sonsogdsondoo

Холбоотой мэдээ

Back to top button