Бээжинд ирэх долоо хоногт “Бүс ба Зам” санаачилгын чуулган болно

Ирэх долоо хоногийн лхагва гарагаас /2023.10.18/ пүрэв гарагийн хооронд /2023.10.19/ Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын уулзалт болох талаар БНХАУ-ын ГХЯ мэдээлжээ.
Тус уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох юм. Олон улсын эрүүгийн шүүх Путинийг баривчлах тушаал гаргасны дараа тэрбээр гаднын орнуудаар зочлохоо бараг больсон.
Харин БНХАУ нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш юм. “Бүс ба Зам”-ын энэ удаагийн уулзалтад Латин Америк болон Африкийн хөгжиж буй олон орнуудаас төлөөлөгч нар ирж хуралдана.

БНХАУ арав гаруй жилийн өмнө “Бүс ба Зам” санаачилгыг Азийг Африк болон Европтой хуурай газар, далайгаар холбож шинэ "торгоны зам" үүсгэх зорилготой эхлүүлсэн билээ.
Хятад одоогийн байдлаар 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагуудтай “Бүс ба Зам”-ын гэрээ байгуулсан байгаа. Тус санаачилгыг шүүмжилдэг хүмүүс “Бүс ба Зам” нь дэлхийн худалдааг сайжруулах бус БНХАУ-ын геополитик болон эдийн засгийн нөлөөгөө нэмэгдүүлэх арга гэж үздэг.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.