Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Эвслийн засгийн газар байгуулж, тангараг өргөлөө

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху сөрөг хүчний удирдагч Бенни Гантзтай хамтран түр хугацааны эвслийн засгийн газар байгуулжээ. Эвслийн засгийн газар нь Газын зурвас дахь дайны асуудал дээр ажиллах юм.

Өнөөдөр /2023.10.13/ түр хугацааны эвслийн засгийн газар тангаргаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Тангараг өргөх ёслолын дараа Нетаньяху “Барьцаалагдсан хүмүүсийг гэрт нь эргүүлж авчрах хүчин чармайлтаа сулруулахгүй” гэжээ.

Нетаньяху “Хүсэл зориг, тэсвэр тэвчээр бол еврей хүмүүсийг тодорхойлсон үг. Даван туулшгүй мэт энэ хатуу сорилтыг бид давж гарах болно. Аравдугаар сарын 7 манай улсын түүхэнд хар бараан өдрөөр бичигдэж үлдэнэ. Еврей ард түмэн бидний хувьд Холокостоос хойших хамгийн аймшигт өдөр юм” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Анд нөхдүүд минь, хэцүү өдрүүд биднийг хүлээж байгаа ч бид хэзээ ч бууж өгөхгүй” гэж хэлсэн үгээ дуусгажээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button