Калифорни муж Скитлс чихрийг зарахыг хориглосон уу

Калифорни мужийн дарга Гавин Ньюсом хүнсэнд амт үнэр оруулагч дөрвөн бодисыг үйлдвэрлэх, худалдах, түгээхийг хориглосон хууль тогтоомжийг лхагва гарагт /2023.10.11/ баталсан.
Тэдгээр бодисууд нь бромжуулсан ургамлын тос, калийн бромат, пропилпарабен, No 3 улаан будаг аж. Энэ бодисууд нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж эрдэмтэд үздэг. Ийм учраас No 3 улаан будгаас бусад бодисыг Европын орнуудад хориглосон байдаг юм.

Тус хуулийг баталснаар 12 мянга гаруй хүнсний бүтээгдэхүүн Калифорни мужид худалдаалагдахгүй болох юм. Энэхүү шийдвэрийг үндэсний чихрийн үйлдвэрийн холбоо шүүмжилж Калифорни муж шинжлэх ухаан суурилаагүй шийдвэр гаргалаа гэж мэдэгдсэн хийсэн байна.
Ньюсом хуулийг баталсны дараа Скитлс чихрийг Калифорни мужид зарахыг хориглолоо гэх мэдээ сошиал хуудаснуудаар их явсан юм. Учир нь гэвэл тус хуулийн төслийг батлахаас өмнө хориглосон бодисууд дунд титаны диоксид багтсан байжээ.
Титаны диоксид нь Скитлсийн найрлагад ордог тул хүмүүс тус чихрийг Калофорни мужид хориглогдлоо гэж бодсон аж. Гэхдээ хуулийг батлах үед титаны диоксидыг хориглох бодиснуудаас хассан тул Скитлс багтахгүй юм.
Эх сурвалж: NBC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.