Гадаад мэдээДЭЛХИЙ

Шведийн гэмт бүлэглэлүүд “Spotify” ашиглан мөнгө угааж байна

Швед улсад гэмт бүлэглэлүүд криптовалют болон “Spotify” платформыг ашиглан хууль бусаар олсон мөнгөө угааж байгаа аж.

Стокхолм дахь гэмт хэргийн бүлэглэлийн дөрвөн гишүүн мөн нэрээ нууцалсан цагдаагийн мөрдөн байцаагчид Шведийн “Svenska Daglabet” сонинд хууль бусаар олсон мөнгөө хэрхэн угаадаг талаар ярьжээ.

Хар тамхины наймаа, хулгайн гэмт хэргээр олсон мөнгөө гэмт бүлэглэлүүд хөгжмийн платформууд дээр хиймэл стрийминг хийж угааж байгаа аж. Стрийминг гэдэг нь “Spotify”, “Apple Music” гэх мэт платформууд дээр тодорхой дууг тасралтгүй сонсохыг хэлдэг.

Хэрэгтнүүд эхлээд уран бүтээлчдэд криптовалютээр дамжуулж мөнгө төлдөг. Криптовалютээр хийсэн гүйлгээг уламжлалт гүйлгээтэй харьцуулахад шалгахад илүү хүндрэлтэй байдаг юм.

Дараа нь уран бүтээлчид өөрсдийн дуугаа хиймлээр стрийм хийж “Spotify”-аас стриймингийн тоогоор мөнгө авна. Гэмт хэрэгтнүүд уран бүтээлчээс стрийминг хийж олсон мөнгийг нь цуглуулж авдаг аж.

“Spotify” дээр хийгдсэн нэг сая стрийм нь 40-өөс 60 мянган крон буюу 3450-аас 5180 еврогийн ашиг олдог байна. 

“Svenska Daglabet” сонинд мэдээлэл өгсөн мөрдөн байцаагч “Spotify гэмт бүлэглэлүүдийн банк болж хувирсан” гэж хэлжээ. Гэхдээ “Spotify” компани “AFP” агентлагт платформ дээрх нийт стриймийн 1 хүрэхгүй хувь нь л хиймэл, мөн мөнгө олгохоор өмнө хуурамчаар үйлдсэн стриймингийн тоог хасдаг гэж мэдэгдсэн юм.

Мөн “Spotify” компанийн вэбсайт дээр “Та бүхний сонссоноос ялгаатай зүйл нь юу вэ гэвэл Spotify уран бүтээлчдэд дууг нь сонсох бүрд эсвэл стрийм хийх бүрд мөнгөн дүн тооцож мөнгө олгодоггүй. Уран бүтээлчдийн хүлээн авдаг мөнгө нь тэдний хөгжмийн хэрхэн стрийм хийж байгаа, эсвэл энтертэйнмэнт болон дистрибьютертэйгээ ямар гэрээтэй зэргээс хамаардаг” гэж мэдэгдсэн байна

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button