Гадаад мэдээДЭЛХИЙ

Хезболла бүлэг дайнд оролцоход бэлэн гэж мэдэгдэв

Израил болон Хамас бүлгийн хооронд дайн дэгдээд байгаа. Зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа Сири, Ливан дахь Хезболла бүлгэм Израил руу агаарын цохилт өгч эхэлсэн билээ.

Ийм учраас улс орнууд хоёр орны хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хезболла бүлгээс хүссэн юм. Гэвч тус бүлгийн орлогч дарга Наим Кассем баасан гарагт /2023.10.13/ мэдэгдэл хийхдээ Хезболла дайнд оролцоход бэлэн гэсэн байна.

Тэрбээр Ливаны нийслэл Бейрут хотод цугласан олны өмнө үг хэлэхдээ “Агуу их гүрнүүд, Арабын орнууд, НҮБ-ын албан тушаалтнууд хөшигний ард бидэнтэй холбогдон дайнд хөндлөнгөөс бүү оролц гэж шууд болон шууд бус утгаар хэлсэн нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Хезболла хүлээсэн үүргээ сайн мэдэж байгаа, ийм учраас бид бэлэн, бүрэн бэлэн” хэмээжээ.

Харин Хезболла бүлгийн тэргүүн Сайед Хассан Насралла дайны асуудал дээр хараахан мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Тэрбээр баасан гарагт /2023.10.13/ Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиантай уулзаж Израил Хамасын мөргөлдөөний талаар ярилцсан байна.

Амирабдоллахиан пүрэв гарагт /2023.10.11/ Ойрх Дорнод дахь Ираны холбоотнууд Израилын Палестины эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хариу өгч, шанг нь хүртээнэ гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мухар сүсэг
Мухар сүсэг
10 сар 14, 2023 11:02

Тэнэгүүд

Зочин
Зочин
10 сар 14, 2023 11:42

Зөв2. АНУ-сын холбоотнууд зохих шангаа хүртэх нь дээ. Газхын хөрснөөс арчаад өг. Аллах акбар.

Холбоотой мэдээ

Back to top button