Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц хэвлэл: Хориглох гэж оролдсон ч “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Францын “20 minutes” хэвлэл Нант хотод Монгол Улсын түүхийн тухай үзэсгэлэн нээгдсэн талаар мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Хятадын хориг тавих гэсэн оролдлогоос мултрахын тулд их тэвчээр шаардав. Зургаан жил бэлдсэний эцэст Нантын музей Монголын эзэнт гүрний талаарх урьд өмнө нь тавигдаж байгаагүй үзэсгэлэнг бахархалтайгаар нээлээ.

Үзэсгэлэн дэх 450 гаруй үзмэрүүд нь Францад урьд өмнө нь огт дэлгэгдэж байгаагүй гэдгээрээ онцлог. Тэдгээр үзмэрийг Монгол Улсын нийслэл Улаанбаатараас зээлэн авчирсан байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэй тэрхүү үзэсгэлэн 2024 оны тавдугаар сар хүртэл тавигдана.

Тус үзэсгэлэнг анх БНХАУ хамтран гаргах байсан юм. Гэвч Хятадын тал үзэсгэлэнгийн зарим зүйл хориг тавьж, өөрчлөх санал гаргасан учир Монгол Улс хамтран гаргах болсон байна.

Музейн захирал Бертран Гилет Хятадын өөрчлөх санал нь “Монголын түүх өв соёлыг бүрмөсөн устгаж, үндэсний шинэ өгүүлэмжийг бий болгоход чиглэсэн зүйлс багтаасан байсан” гэж хэлжээ. БНХАУ-ын санал болгосон зүйлсийн нэг бол Чингис хааны нэрийг үзэсгэлэнгээс хасах байсан юм.

Энэ үзэсгэлэн мэдээж дипломат ач холбогдолтой. Үзмэрүүдийн нэг нь 13-р зууны үед, Гэгээн Луид зориулж урласан алтан оёдолтой даавуу юм. Тус үзвэр нь Франц-Монголын найман зууны түүхтэй харилцааны нотолгоо болно. Үзэсгэлэн ирэх жилийн зун хүртэл нээлттэй байж үүний дараа бусад орнуудад тавигдаж магадгүй аж.

Эх сурвалж: 20 minutes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2023 10:40

Хааны нэрийг хасчихв�##� хятдын түүхийн үзэсгэлэн болох байхнээ. Эсвэл юань улсын нэрээр гаргаад тэрийгээ хятад соёлыг оруулаад ккк.

Зочин
Зочин
10 сар 16, 2023 23:10

Ууран ухахын тулд тавьсан жүжиг

Qfghv
Qfghv
10 сар 17, 2023 01:01
Reply to  Зочин

Z##l chi p###a min modon jorlontoigoo oros ahaa doloogood jalgandaa amidar s###see

Зочин
Зочин
10 сар 20, 2023 09:48
Reply to  Qfghv

Өмхий тэнэг хог,Оросын ачаар бичиг үсэгтэй болчихоод ,эргэө бөөлждөг америк траншей хог

Зочин
Зочин
10 сар 17, 2023 00:04

China go to hell

Зочин
Зочин
10 сар 17, 2023 05:20

Эхлэл нь сайхан л байна…төгсгөл өө гоншигнохгүй дуусгах эцэслэх тухайгаа бодсон биз,,? Хүний эд юмсыг авахад з�##�ь ухаан хэрэг болсон юмуу да?

Зочин
Зочин
10 сар 17, 2023 18:18

Хятад үеийн үед Монголруу өлөн шүлсээ гоожуулж амтархан идхээ хүлээж байгаа

Зочин
Зочин
10 сар 18, 2023 22:49

Маш чух�##� оновчтой шийдэл болжээ.Амжилт хүсье!Олон оронд үзэсгэлэн үргэлжлүүлэн аялаж түүхийг сануулах нь өлзийтэй үйл болно.

Зочин
Зочин
10 сар 20, 2023 09:44

300хан мянган хүнтэй (68сая хүнээс)жижгийн жижиг хот энэ нант гэдэг нь ,сайндаа л ,үсрээд л 300-3000хүн л үзнэ,илүү үзэхгүй,франц колончлох Сэтгэлгээтэй , дорд юмнуудыг тоохгүй,гаднаа "инээсэн"-гяланцаг дотроо пяланцаг шун�##�тангууд,Монгол дараагийнх колончлох сармагчингууд

Холбоотой мэдээ

Back to top button