УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц дахь айлчлал дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад хийсэн айлчлал дуусаж, өнөөдөр буцах онгоцондоо суусан юм. Энэхүү айлчлал мягмар гарагаас /2023.10.10/ бямба гарагийн /2023.10.14/ хооронд болж хоёр улсын албан тушаалтнууд хамтын ажиллагааны баримт бичгүүд дээр гарын үсэг зурсан.

Айлчлалын хүрээнд хамгийн анхаарал татсан зүйл нь ураны гэрээ юм. Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд францын талаас “Орано групп” ерөнхий захирал Клод Имовен, монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурсан.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Чингис хаас-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон билээ. Ингэхдээ тэрбээр монголчуудын бахархал болсон баатарлаг өвөг дээдсийн түүх, хүн төрөлхтөнд үлдээсэн агуу их өв соёлыг БНФУ-ын Нант хотын Бретанийн гүнгийн шилтгээн – Нантын түүхийн музейд дэлгэн толилуулж, дэлхий нийтийн хүртээл болгож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-15 16:12

Ха ха хамаг топ хулгайч луйварчдаа дагуулаад

Зөөз
Зөөз
2023-10-16 08:10
Reply to  Зочин

Эхнэрээ дагуулаад,нөгөө т�##�ын эхнэр харагдсангүй юу вэ? Дагагсад юу вэ, охидоо нэмж даруулсан бол бүрэн бүрэлдэхүүн биш үү ха ха ха

Холбоотой мэдээ

Back to top button