Судалгаа: Байр түрээслэхийн стресс тамхи татахаас илүү хурдан хөгшрүүлдэг

Их Британи дахь Эссексийн их сургууль болон Австралийн Аделаидын их сургуулийн мэргэжилтнүүдийн шинээр явуулсан судалгаагаар байр түрээслэхийн стресс биологийн хувьд хөгшрөлтийг хурдасгадаг болохыг илрүүлжээ.
Тэд Их Британи даяарх 1,420 хүний орон сууц түрээслэсэн хугацаа, барилгын төрөл, түрээслэгчдэд төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, орон сууцны зардал, төлбөрийн хоцрогдол гэх мэт зүйлсийн мэдээллийг Британийн өрхийн судалгаанаас авсан байна.

Мөн тэдгээр 1,420 хүний цуснаас сорьц авч ДНХ-ийн метилжилтийн түвшнийг тодорхойлжээ. Метилжилт нь ДНХ-д өөрчлөлт гарч буйг харуулдаг химийн үзүүлэлт юм.
ДНХ метилжилт болон оршин суугаа орон сууцны талаарх мэдээллийг хамтад нь судалж үзсэний дараа эрдэмтэд “Байр түрээсэлж амьдрах нь биологийн хөгшрөлтийг хурдасгадаг болохыг бид олж мэдлээ. Хамгийн чухал нь байр түрээсэлж амьдрахын нөлөөлөл нь ажилгүй байх, тамхи татахаас илүү байдгийг илрүүлэв” гэж дүгнэжээ.
Урьд өмнө нь явагдсан судалгаанууд стресстэй мөчүүдэд биологийн хөгшрөлт хурдсан, стресс арилах үед эргээд энгийн хурдтай болдог болохыг харуулж байсан юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тамхи үйлдвэрлэдэг компани зах зээлээ нэмэх гэсэн пиар нийтлэлийг орчуулагч та цаад утгыг нь мэдсээр байж нийтлэж байгаа юмуу . Харьцуулсан өчнөөн асууд�##� байгаашдээ
Үнэн