Гадаад мэдээДЭЛХИЙ

Ван И: Израил өөрийгөө хамгаалах хүрээнээс хэтэрсэн зүйл хийж байна

Газын зурваст Израил болон Хамас бүлгийн хооронд дайн үүссэн билээ. Одоогийн байдлаар мөргөлдөөний улмаас хоёр талд нас барсан хүмүүсийн тоо 3,600 хүрсэн байгаа юм.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Газын зурваст явуулж буй Израилын үйл ажиллагааг өөрийгөө хамгаалах хүрээнээс хэтэрсэн зүйл хийж байна гэж шүүмжилжээ.

Хятадын Гадаад хэргийн яам мэдээлснээр Ван И Саудын Арабын Гадаад хэргийн сайд, хунтайж Файсал бин Фархан Аль Саудтай бямба гарагт /2023.10.14/ уулзахдаа ингэж хэлсэн байна.

Ван “Бүх талууд нөхцөл байдлыг хурцатгах зүйл хийлгүй, хэлэлцээ хийхийг эрмэлзэх хэрэгтэй” гэж хэлэн Израилын Ерөнхий сайд Нетаньяхугийн засгийн газрыг бүслэлтэд байгаа палестинчуудыг хамтад нь шийтгэхээ зогсоохыг уриалжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-16 10:57

Хужаа нар Өвөр монголыг эзэлж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button