Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британид 1405 машин тавьсан нисэх буудлын зогсоол шатжээ

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Лутон хотын нисэх буудлын зогсоолд томоохон хэмжээний гал гарсан юм. Тус хотын нисэх онгоцны буудал мэдэгдэл хийхдээ зогсоолд байсан машинуудаас шатаагүй үлдсэн машин байх магадлал бага хэмээжээ.

Гал гарах үед зогсоол дотор 1,405 гаруй машин байсан аж. Лутон нисэх буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Харамсалтай нь зогсоолд байсан аль нэг тээврийн хэрэгсэл шатаагүй үлдсэн байх магадлал бага, гэхдээ хохирлыг үнэлэх шат үргэлжилж байгаа” гэсэн юм.

Тус төлөөлөгч нэмж хэлэхдээ “Галын үед эд зүйлс нь зогсоолд байсан хүмүүсийн хувьд маш сэтгэл түгшээсэн зүйл болсныг бид ойлгож байна. Ослын дараах хүндрэлийг даван туулахад тусалж буй тэвчээртэй, ойлгоцтой үйлчлүүлэгч нартаа баярлалаа” хэмээжээ.

Галын улмаас гурван гал сөнөөгч болон нисэх буудлын нэг ажилтан утаа хэт их амьсгалж угаартсаны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна. Одоогийн мэдээллээр үүнээс өөр ноцтой гэмтэл, бэртэл гараагүй аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button