Гадаад мэдээДЭЛХИЙ

Непалын ууланд сураггүй болсон Орос авирагчийг илрүүлжээ

Непал улсад оршдог дэлхийн долоо дахь хамгийн өндөр уул болох Даулагирийн оргилд хүрэхээр явсан гурван Орос авирагчийн нэг нь сураггүй алга болсон юм. 38 настай Надежда Оленева бямба гарагт /2023.10.14/ 6,680 метрийн өндрөөс мөсөн ангал руу унажээ.

Түүнийг нисдэг тэргээр хайх ажлыг эхлүүлж, ням гарагт /2023.10.15/ илрүүлсэн байна. “Himalaya Guides” компанийн гүйцэтгэх захирал Исвари Пауделийн мэдэгдсэнээр түүнийг 6,100 метрийн орчим илрүүлсэн аж.

Паудел нэмж мэдэгдэл хийхдээ “Бид түүнийг аврах ажиллагааг эхлүүлэхээр бэлдэж байгаа” гэжээ. Тэрбээр Оленевагийн хувь тавилан одоогоор тодорхойгүй байгаа гэдгийг нэмж хэлсэн байна. Аврах ажиллагаа цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч эхлүүлнэ.

Эх сурвалж: Himalaya Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button