Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлд болох Олон улсын Батлан хамгаалахын чуулганд Монгол Улс оролцоно

БНСУ-ын Батлан хамгаалах яам өнөөдөр /2023.10.16/ олон улсын аюулгүй байдлын форумыг мягмар гарагт /2023.10.17/ Сөүл хотноо зохион байгуулна гэж мэдэгджээ.

Украины дайн болон Хамас, Израилын мөргөлдөөний улмаас дэлхийн аюулгүй байдалд тодорхойгүй нөхцөл үүссэн байгаа билээ. Иймд гурван өдрийн турш үргэлжлэх “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ 2023” чуулган нь “Эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа, эв нэгдэл” сэдэвтэй болох юм.

Тус уулзалтад Австрали, Малайз, Монгол, Бруней, Фижи зэрэг 56 улсын 800 орчим батлан хамгаалахын өндөр албан тушаалтнууд, шинжээчид оролцоно.

Хурлын үеэр Хойд Солонгосын үзүүлж буй цөмийн аюул, эрх чөлөөтэй, энх тайван, цэцэглэн хөгжих нөхцөлийг Энэтхэг-Номхон далайн бүсэд үүсгэх, батлан хамгаалахын шинэ нөхцөл байдалд дэлхийн хамтын ажиллагааны арга замуудыг хэлэлцэх юм.

Мөн дэлхийн батлан хамгаалахын салбарын хэтийн төлөв, байлдааны ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах гэх мэт сэдвийг авч хэлэлцэнэ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button