УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"20 их наядын задаргааг ард түмэн мэдэхээс эрх баригчид айж байна"

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.10.16/ хуралдаад, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцэх учиртай байсан. Түүн дээр нэмээд МСНЭ-ээс өгсөн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Энэ арав, арваннэгдүгээр саруудад улсын төсөв хэлэлцдэг үе. Иймд ажлын хэсэг гаргаж, төсөв дээр илүү нухацтай ажиллъя гэж байгаа юм. 2023 онд Монгол Улс 20 их наяд төгрөгийн зарлага гаргасан. 2024 оны төсөв 27, 28 их наяд руу очих нь ээ. Дарга нарын гарын үсэг зурж гаргадаг төрийн мөнгө, зардал нэг жилийн дотор даруй 30 гаруй хувиар нэмэгдэж байна.

Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хууль гэж бий. Энэ хуулийн хүрээнд ногоон улаан автобусыг битгий хэл олон ззйл худалдан авсан. Төрийн нууц нэрийн дор. Сүүлдээ төрийн нууцад ч авахгүй, Тагнуулын ерөнхий газрын зөвлөмж нэрийн дор шууд нууцад авч, худалдан авалт хийдэг болж. Тэрбум биш их наядаар мөнгөн дүн нь яригддаг.

Гуравдугаарт, аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд УИХ дахь АН бүлгийн санаачилгаар ерөнхий хяналтын сонсгол хийгдэхээр төлөвлөгдсөн. "Ковид-19"-ийн цар тахалтай холбоотой шууда худалдан авалтууд хийгдсэн. 5, 10, 15 их наяд үүнд яригддаг. Шууд худалдан авалтууд, компаниудад олгосон зээл гээд ЖДҮ-ийн зээлээс 20 дахин өндөр мөнгөний тоо энд яригдаж байна. Өнгөрсөн долоо хоногт "сонсголтой холбоотой шинжээч томилж өгөөч" гэж хүссэн. Гэтэл ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар байнгын хороо хуралдаагүй. Шинжээч томилж өгөөгүй. Зохион байгуулалттайгаар асар ерөнхий мэдээлэл өгч байна.

Дөрөвдүгээрт, мөрдөн байацалтын нууц задруулах нэрийн дор хэвлэл мэдээллийн эрхийг хязгаарлах, иргэдийн мэдэх эрхийг хааж боогдуулж болохгүй. Мэдээлэл нээлттэй байх, иргэний мэдэх эрхийн талд зогсох ёстой гэдэг байх суурьтай байна" гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д цар тахал үүслээ гэж гадуур дотуур явахыг хориглох, хорьж цагддаг үе эхэлж байсан. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. "Ковид-19"-тэй холбоотойгоор тухайн үеийн У.Хүрэлсүхийн Засгийн газар 5.1 их наяд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээр нь гадаадын зээл тусламж болох 3 их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-ээс 1.2 их наяд, "Оюу толгой"-гоос 1 их наяд гээд нийт 20 их наядыг зарцуулсан. 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг гарын салаагаар урсгасан байна. Мөнгөний тоо утгаа алдлаа. Нүүрсний хулгайн 40 их наяд бас бий" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-16 14:50

Ха ха худ�##� жүжиг тавьж байхаар сөрөг хүчин шиг тэмц

Зочин
Зочин
2023-10-16 15:10

Идчихсэн

Холбоотой мэдээ

Back to top button